Жуулчны хөтөч-тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох мэргэжлийн ур чадварын ангилал, зэрэглэл тогтоох журам"-ын хэрэгжилтийг хангах хүрээнд Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо Нийтийн Эрх Зүйн Этгээдээс (АЖМХ НЭЗХЭ) томилогдсон комиссын удирдамжийн дагуу “Жуулчны хөтөч тайлбарлагчид мэргэжлийн үнэмлэх олгох шалгалт” (Ур чадварын болон ерөнхий мэдлэг)-ыг зохион байгууллаа.

Ур чадварын шалгалт
Энэ удаагийн ур чадварын шалгалтыг 2024 оны 12 дугаар сарын 7-оос 8-ны өдрүүдэд Монголын Үндэсний музей болон Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулж, нийт 24 үнэлгээний ажилтан, 4 камертай баталгаажуулагч, 8 чиглүүлэгч ажилтан, 1 бүртгэлийн ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Бүртгүүлсэн 81 шалгуулагчаас нийт 68 нь оролцож, Солонгос хэлтэй 27, Англи хэлтэй – 25, Хятад хэлтэй – 6, Герман хэлтэй – 4, Япон хэлтэй – 2, Франц хэлтэй – 2, Итали хэлтэй – 1, Испани хэлтэй – 1 шалгуулагч тус тус хамрагдлаа. Шалгалтын явцыг “Жуулчны хөтөч-тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох мэргэжлийн ур чадварын ангилал, зэрэглэл тогтоох журам” болон “Жуулчны хөтөч тайлбарлагчид үнэмлэх олгох шалгалтын удирдамж”-ийн хүрээнд зохион байгууллаа.

Ерөнхий мэдлэгийн шалгалт
Ерөнхий мэдлэгийн шалгалтыг 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11:00 – 12:00 цагт цахимаар зохион байгуулсан бөгөөд ур чадварын шалгалтаас 60 болон түүнээс дээш оноо авч “тэнцсэн” болзол хангасан 58 шалгуулагчаас Ерөнхий мэдлэгийн шалгалтад нийт 57 шалгуулагч оролцлоо. “Жуулчны хөтөч-тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох мэргэжлийн ур чадварын ангилал, зэрэглэл тогтоох журам”-ын дагуу шалгуулагч нь нийт 70 болон түүнээс дээш оноо авсан тохиолдолд шалгалтад тэнцсэнд тооцно. Тус шалгалтын нэгдсэн дүнгээр нийт 47 шалгуулагч тус онооны болзлыг хангасан байна. Хүснэгтэд 58 шалгуулагчийн Ур чадварын болон Ерөнхий мэдлэгийн шалгалтаас цуглуулсан оноо, нэгдсэн дүнг харуулав.
Баасан - 05 сарын 01,
2026
Сэтгэгдэл0