Хятадын үндэсний төмөр замын группийн ХХК-аас мэдээлснээр энэ оны 11-р сард Хятад улсын төмөр замаар 350 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.5%-иар өсч, өдөр тутмын дундаж ачалтын хэмжээ 194 мянга давж, түүхэн дээд амжилт тогтоосон байна.
11-р сард Хятад улсын төмөр замуудаар 184 сая тонн нүүрс тээвэрлэж дуусгасан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.3%-иар өсөв, үүнээс 132 сая тонн цахилгаан эрчим хүчний нүүрс нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 1.9%-иар өссөн дүн аж.
1-р сараас 11-р сар хүртэл, Хятад-Европын ачааны галт тэргийг нийтдээ 17,918 ээлж ажиллуулж, 1 сая 919 мянган стандарт чингэлэг бараа илгээсэн нь өнгөрсөн оны мөн үеэс тус тус 11%, 10%-иар өссөн байна. Хятад Лаосын төмөр замаар нийтдээ 4 сая 340 мянган тонн барааг хил дамнан тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.7%-иар нэмэгджээ.
Г.Бямба
Пүрэв - 04 сарын 30,
2026
Сэтгэгдэл0