ОХУ 12-р сарын 23-нд БРИКС-ийн түнш орнуудын жагсаалтыг албан ёсоор нийтэлсэн билээ.
Үүнтэй холбогдуулан, Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 12-р сарын 24-нд мэдэгдэл хийхдээ, "Энэ оны 10-р сард Ши Жиньпин дарга БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ бусад гишүүн орнуудын удирдагчидтай хамтран БРИКС-ийн түнш орнуудыг сонгох талаар чухал ойлголцолд хүрсэн юм.
Энэхүү ойлголцол нь БРИКС-ийн хөгжлийн үйл явц дахь томоохон алхам болж, чуулга уулзалтын дараа Хятад улс бусад гишүүн орнуудтай хамтран түнш орнуудыг сонгох ажлыг амжилттай урагшлуулснаар Индонез, Малайз, Тайланд, Беларус, Боливи, Куба, Казахстан, Узбекистан, Уганда зэрэг есөн улс БРИКС-ийн түнш орноор албан ёсоор сонгогдсон байна.
БРИКС-ийн механизмын төлөөлөх чар хүрээ, нэр хүнд өргөжиж, "Дэлхийн өмнөд"-ийн орнуудын эв санааны нэгдэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал индэр болж байна " гэжээ.
Г.Бямба
Пүрэв - 04 сарын 30,
2026
Сэтгэгдэл5
АНУ тэргүүтэй 7 дээрэмчний неоколоничлолын сатанизмыг устгах БРИКС мандтугай.
Эмээ уугаач,,,чи,,,
Эмээ хүчитгэн солих юм уу эсвэл гурав давхарлаж уухгүй бол 217.139 өвчин нь хүндэрчихжээ , хөөрхий.
Хог
Манай монгол улс яахаараа дандаа юмны гадна үлдэж хоцороод байдаг юм бэ? Худалч хуурамч авилгалч улс гээд монголын дарга нарыг хүн гэж тоохоо больсон гэж сонсогдоод байдаг нь үнэн юм бишүү? Монгол ямар ч нэг хүндгүй болсон.