sonin.mn

Арван хоёрдугаар сарын 25-нд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийв. Энэ үеэрээ: "Саяхан Азийн Өвлийн Спортын есдүгээр Наадмыг зохион байгуулах хорооноос хэвлэлийн бага хурал зохион байгуулж, бэлтгэл ажлыг тэмцээний үеийн үйл ажиллагааны горимд шилжүүлснээ зарласан. Наадам зохион байгуулах хот Харбин Азийн Өвлийн Спортын Наадмыг мөс, цасны аялал жуулчлалын улирлын гол сэдэв болгон сурталчилж, цахим ертөнцөд дахин алдаршсан байна. Холбогдох мэдээллээс харахад гадаадын жуулчдын тоо өмнөх онтой харьцуулахад 20%-иар өсөх төлөвтэй байна. Энэ тухай мэдээлэл өгөөч” гэсэн сэтгүүлчийн асуултад Мао Нин хариулахдаа: " 2025 оны Азийн Өвлийн Спортын Наадам нь Бээжингийн Өвлийн Олимпын дараа Хятадад зохион байгуулагдаж буй бас нэгэн том хэмжээний олон улсын спортын цогц арга хэмжээ бөгөөд мөн Хятад болон гадаадын ард түмний хоорондын харилцааг гүнзгийрүүлж, нөхөрлөлийг бэхжүүлэх ээлжит том чухал арга хэмжээ болно. Харбин бол Хятадын мөс, цасны аялал жуулчлалын хамгийн алдартай хотуудын нэг. Тухайн үед дэлхийн өнцөг булан бүрийн найз нөхөд "мөсний хот" Харбинд цуглахыг чин сэтгэлээсээ урьж байна. Тамирчдын гайхалтай ур чадварыг хамтдаа гэрчлэхийн зэрэгцээ мөс, цасны спортын хөгжилтэй мөчүүдийг мэдэрч, мөс, цасны соёлоор дамжуулан олон ургалч Хятад орныг мэдрэх боломжтой" гэжээ.


Г.Бямба