Оросын талд байлдаж буй Умард Солонгосын цэргийн албан хаагчийг Украины цэргийнхэн олзлон авсан байна. Энэ тухай Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээллээс эш татан “Ёнхап” агентлаг уламжиллаа.
“Бодит цагийн горимоор холбоотон улсын тагнуулын албатай мэдээлэл солилцсоны дүнд Умард Солонгосын шархадсан цэрэг олзлогдсон болохыг баталлаа” гэж Өмнөд Солонгосын тагнуулын алба мэдэгдсэн бөгөөд харин хаана олзлогдсон гэдгийг дурдсангүй.
Үүнээс өмнөхөн олзлогдсон байж магадгүй Умард Солонгосын нэгэн цэргийн гэрэл зургийг Украины Телеграм сувгууд нийтэлж эхэлсэн байна. Тухайлбал, "Мілітарний" сувагт мэдээлснээр, уг цэргийг Курск мужид олзолсон байна.
Өмнө нь, Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр, Умард Солонгосын тал Орос руу 12 мянган цэрэг илгээсэн бол Америкийн тагнуулын албаны мэдээллээр, Курск мужид байлдаж буй Умардын хэд хэдэн цэрэг Украины талд олзлогдсон байна.
Украины Ерөнхийлөгч В.Зеленскийгийн ярьснаар бол, Курск мужид болж буй байлдааны ажиллагааны явцад Умард Солонгосын 3 мянган гаруй цэрэг алагдаж, шархадсан байна. Энэ мэдээллийг Өмнөд Солонгосын тагнуулын алба баталсан бөгөөд Умардын тал Орос руу нэмэлт хүч илгээхээр төлөвлөж байгаа ажээ.
Б.Адъяахүү
Пүрэв - 04 сарын 30,
2026
Сэтгэгдэл11
Дайны цагын Цэрэг дайны төөрөгдүүлэх үзэл суртал гэж байдаг. Хойдууд орсон гэж дэлхийд итгүүлэх шаардлаг Укр талд байгаа. Үзэл суртлаар үнэн болгож - барьцаа хийж НАТО цэрэг дайнд орох боломжийг олж авнаа. Мааш олон ор үндэсгүй мэдээлэл Укр анхнаас цацсаар. Тэд Хойдын амьд байтугай үхсэн энэ гээд үзүүлж чадах нотолгоо байхгүй. Укр ба НАТО ор үндэсгүй мэдээлэлийн дайнд жүжиглэлд мөнгө цацаж байгаа !
Курскэд ширүүн юм болж бга юм бна

Дэлхий мэдээд байхад чи ганцаараа сохорч дүлийрээд орос бөгсийг цэврүүттэл долоож ханахгүй байна уу малаа
Баруун дэлхийн хуурамч мэдээллийн 95 хувийг цацаж эргүүнүүдийн тархийг угааж байгна гэж Элон Маск хэлсэн. Тиймээс үнэн мэдээлэл цацахын тулд Twitter-ийг худалдан авчээ
Баруун дэлхийн хуурамч мэдээллийн 95 хувийг цацаж эргүүнүүдийн тархийг угааж байгна гэж Элон Маск хэлсэн. Тиймээс үнэн мэдээлэл цацахын тулд Twitter-ийг худалдан авчээ
Orosuud hyrdan toniloosoi!!!!!!!!!!!!!!!!!!!Puten byyrch hyrdan daldraarai?!......................
ХОЙТУУДЫН БАЙЛДАХ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. УКРАЙНД БУУЖ ӨГӨӨД ЦААШАА БАРУУНД ГАРААД АМИА АРГАЛАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. ИЙМ АЛТАН БОЛОМЖ ОЛДОХГҮЙ.
Чам шиг үнэт зүйлгүй хүн хогнууд эх оронд минь цаөхөн байгаасай
Өмнөд сологост цагаачлуулах бхаа!
Ymardiin cheregyyd sain alyylaasai!!!yhel ynegyi bolson bol odoo yay geheb dee?...............