sonin.mn

Хятадын Статистикийн үндэсний газар үндэсний эдийн засгийн тооцооллын систем болон олон улсын нийтлэг аргачлалыг үндэслэн, 2023 оны дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) тооцооллыг шинэчлэн гаргажээ. Энэ удаагийн шинэчлэл нь 5 дахь удаагийн улс ардын эдийн засгийн тооллогын мэдээлэл болон холбогдох байгууллагуудын өгөгдөлд тулгуурлан хийгдсэн бөгөөд хот суурины оршин суугчдын хувийн орон сууцны үйлчилгээний тооцооллыг шингээсэн гэнэ.


Шинэчлэгдсэн тооцоогоор, 2023 оны ДНБ 129.43 их наяд юаньд хүрч, урьдчилсан тооцооллоос 3.369 их наяд юаниар нэмэгдэж, 2.7%-р өссөн гэнэ.


Г.Бямба