sonin.mn

Хятадын Логистик, Худалдан авалтын Холбооноос 12-р сарын 29-нд, энэ оны эхний 11 сарын өөрийн улсынхаа логистикийн үйл ажиллагааны мэдээг танилцуулжээ. 

Энэ оны 1-ээс 11-р сард Хятадын нийгмийн логистикийн нийт хэмжээ 320.2 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.8 хувиар өссөн байна. 11-р сарын өсөлтийн хурд 5.8 хувьтай байсан нь 10-р сарынхаас 0.1 нэгжээр илүү байна. Дөрөвдүгээр улирлаас хойш логистикийн эрэлт тодорхой тогтворжиж, өсөлт нь хоёр сар дараалан нэмэгджээ.


11-р сард аж үйлдвэрийн салбарын бүс нутгийн болон салбарын логистикийн эрэлтийн өсөлтийн хурд 80 хувиас давсан байна. Үүний дотор химийн үйлдвэр, газрын тос боловсруулах, өнгөт металл зэрэг түүхий эдийн логистикийн эрэлт 7 хувиас дээш өсөлттэй байна. Тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарын логистикийн эрэлт өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар өсжээ. 


Г.Бямба