sonin.mn

Хятадын үндэсний геологийн алба 1-р сарын 6-нд гаргасан тоо баримтаас үзвэл, ашигт малтмалын хайгуулын шинэ шатны стратегийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээс хойш Хятад улс зэсийн хүдрийн хайгуулын ажлаа тасралтгүй нэмэгдүүлсээр ирсэн байна. Ялангуяа тус улсын Хөхнуур-Төвөдийн өндөрлөг, Хармөрөн муж зэрэг бүс нутаг эрэл хайгуулын шинэ амжилтыг авчирч, шинээр нэмэгдсэн зэсийн нөөцийн хэмжээ БНХАУ-ын “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөнөөс хоёр дахин нэмэгдсэн аж.


Хөхнуур-Төвөдийн өндөрлөгт, БНХАУ-ын 14-р таван жилийн төлөвлөгөөг эхлүүлснээс хойш нийт 20 гаруй сая тонн нөөц шинээр нэмэгдэж, 150 сая тонн нөөцийн баялаг байгааг тооцоолон гаргажээ. Тус бүс нутагт Юйлүн, Дүөлүн, Жюлүн-Жяма болон Шюнцүн гэсэн дөрвөн 10 сая тонны багтаамжтай зэсийн уурхайг бий болгосон байна. Ингэснээр Хөхнуур-Төвөдийн өндөрлөг дэлхийн хэмжээний зэсийн нөөц бүс болж, Хятадын зэсийн хайгуул, олборлолтын хэв байдлыг өөрчилжээ.


Г.Бямба