Хятадын худалдааны нийгэмлэгийн албан мэдээллээр бол энэ оны 1-р сард Хятадын жижиглэнгийн худалдааны салбарын хөгжлийн индекс мэдэгдэхүйц сэргэж, жижиглэн худалдааны компаниудын хэрэглээний зах зээлд итгэх итгэл улмаар нэмэгдсэн гэнэ.
1-р сард, Хятадын жижиглэн худалдааны салбарын хөгжлийн индекс 51.1 хувьтай гарч, өмнөх сарын мөн үеэс 0.7 нэгжээр, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.2 нэгжээр өссөн байна. Үүнд, бараа бүтээгдэхүүний менежментийн индекс 51.8 хувьтай гарч, өмнөх сараас 1.8 нэгжээр нэмэгдсэн бол ашигт ажиллагааны болон нэгжийн үнийн индекс өмнөх сараас 4.9 болон 2.0 нэгжээр тус бүр нэмэгджээ.
Г.Бямба
Мягмар - 04 сарын 28,
2026
Сэтгэгдэл0