
2024 онд Хятадын оюуны өмчийн эрхийн тоо хэмжээ, чанар илт дээшилсэн байна. Дотоодын шинэ бүтээлийн патентын эрхийн тоо 4 сая 756 сая мянгад хүрч, РСТ-ийн олон улсын патент, Мадридын олон улсын барааны тэмдэг, Гаагийн системийн дизайны мэдүүлгийн тоо дэлхийд эхний байранд жагссан байна. Мөн стратегийн шинэ тулгар үйлдвэрийн шинэ бүтээлийн патентын эрхийн тоо 1 сая 349 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 15.7 хувиар өссөн байна.
Хятадын оюуны өмчийн үндэсний газрын дарга Шэнь Чанюү энэ тухай: "2024 оныг эргэн харахад, дэлхийн оюуны өмчийн байгууллагаас сүүлийн үед гаргасан “Дэлхийн инновацийн индекс тайлан 2024”-д Хятад улс 11 дүгээр байрт орсон юм. Дурдууштай нь намын 18-р их хурлаас хойш Хятад улс 24 шат ахиж, дэлхийн хэмжээнд хамгийн хурдан ахиц дэвшил гаргасан орны нэг болсон. Мөн дэлхийн шилдэг 100 технологийн компаниудын 26 нь Хятадад байгаа бөгөөд хоёр жил дараалан улс орнуудыг тэргүүлсэн" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0