sonin.mn

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь 1-р сарын 9-ний өдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэрээ: "Сүүлийн өдрүүдэд олон улсын олон компани Хятад дахь хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлэхээ мэдэгдээд байгааг бид анзаарсан. Японы автомашин үйлдвэрлэгчид Хятадад цахилгаан машины үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаагаа зарлаж, Германы автомашины компаниуд болон Хятадын автомашины компаниуд томоохон хамтын ажиллагаанд хүрч, Францын эмийн компани Хятадад үйлдвэрлэлийн цоо шинэ бааз байгуулахаар болж, Малайзын их дэлгүүрийн групп Хятадад шинэчлэлтээ хийж, гадаадын олон компани Хятадад "супер үйлдвэр" байгуулахаар болсон байна. Гадаадын компаниудын Хятадад оруулсан хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь Хятадын үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний давуу тал болон зах зээлийн боломжуудыг харуулж байна гэж зарим шинжээч үзэж байна. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч та юу хэлэх вэ?" сэтгүүлчийн асуултад


Гүө Жякүнь хариулахдаа: "Олон улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятадад оруулсан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн нь Хятад улс болон гадаадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа харилцан ашигтай байгааг дахин нотолж байна. 2024 оны эхний 11 сард гадаадын хөрөнгө оруулалттай 50 мянга гаруй аж ахуйн нэгж Хятадад шинээр байгуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.9%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм. Сүүлийн таван жилд Хятадад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын өгөөж 9 орчим хувь болж, дэлхийн хамгийн өндөрт тооцогдож байна" гэж хариулжээ.


Г.Бямба