
Нэгдүгээр сарын 10-ны өглөө Хятадын төв радио телевизийн "China Red" 4K/8K UHD өргөн нэвтрүүлгийн флот Азийн өвлийн спортын наадмыг шууд дамжуулах бэлтгэл ажлаа хангахаар тус улсын Харбин хотыг зорьжээ.
Ингэхдээ дэлхийн хамгийн хүчирхэг, систем нь хамгийн уян хатан байдаг нэвтрүүлэг цацдаг A5 "China Red" тээврийн хэрэгслийг ашиглах гэнэ.
"Хөдөлгөөнт телевизийн хот" хэмээгдсэн энэ тээврийн хэрэгсэл нь 2.5 метр өргөн, 17.5 метр урттай бөгөөд дэлгэвэл 100 метр квадрат талбайтай болдог "гурван унтлагын өрөө, нэг зочны өрөө" бүхий мэргэжлийн тохиргоотой. Энэ удаад Харбины өвлийн спортын наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны сигналыг хангах үүрэгтэй гэнэ.
Г.Бямба
Сэтгэгдэл0