
1-р сарын 10-нд Хятадын төв радио телевизийн "2025 оны хаврын баярын гала" тоглолт хоёр дахь бэлтгэлээ амжилттай хийжээ. Дуу, бүжиг, хошин шог, ший дуурь зэрэг бүтээлч хөтөлбөрүүд тайзнаа тавигдаж, урлагийн чанар, тайзны засал, саадгүй дамжуулалт зэргээрээ шинэлэг болсон гэнэ.
Цагаан сарын гала тоглолтын дамжуулалтад анх удаагаа харааны болон сонсголын бэрхшээлтэй үзэгчдэд зориулсан тусгай дамжуулалтын технологийг ашигласан байна. Энэ онд ойролцоогоор хараа болон сонсголын бэрхшээлтэй 45 сая үзэгч гала тоглолтыг үзэж сонирхох төлөвтэй гэнэ.
Г.Бямба
Сэтгэгдэл0