sonin.mn

"Хятад, Африкийн харилцан ашигтай, хамтаар амжилтад хүрэх түншийн харилцаа гүнзгийрэн хөгжих эрмэлзэлтэй байна", "Хятад улс Африкийн аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ амлаж байна", "Африкийн орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг Хятад улс эсэргүүцэж байна"... ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-гийн 1-р сарын 11-ний өдөр өндөрлүүлсэн Африк тивд хийсэн айлчлалын талаар тухайн нутгийн цөөн бус мэдээллийн хэрэгсэл ийм үнэлгээ хийжээ.


Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Хятадын Гадаад харилцааны сайд жил бүрийн анхны айлчлалаа Африк тивд хийдэг бөгөөд энэ уламжлал өнөөдрийг хүртэл 35 жил үргэлжилж ирсэн юм. Энэ жил бол Хятад Африкийн хамтын ажиллагааны форум байгуулагдсаны 25 жилийн ой, Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлэх гарааны жил билээ. Ийм үед Хятадын Гадаад харилцааны сайд оны эхээр Намиби, Бүгд Найрамдах Конго Улс, Чад, Нигери зэрэг дөрвөн улсад айлчилсан нь Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлэхэд ч түлхэц өгсөн юм.


Бүгд Найрамдах Конго Улс нь эдүгээ Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Африкийн талын хамтарсан дарга орноор ажиллаж байгаа бол Нигери улс бол Африкийн хамгийн том эдийн засагтай орнуудын нэг, Намиби нь Хятад улстай гүн гүнзгий уламжлалт найрсаг харилцаатай гэж шинжээчид “Олон улсын тойм”-д онцолжээ. Энэ айлчлалаар, Хятад улс Африк тивтэй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, шинэчлэлтийг хамтаар ахиулах чин сэтгэлийн эрмэлзлээ харууллаа.


Өнгөрсөн оны 9 дүгээр сард болсон Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин, Хятад улс дипломат харилцаатай Африкийн бүх орнуудтай хоёр талын харилцааг стратегийн харилцааны түвшинд ахиулж, Хятад Африкийн харилцааны ерөнхий байр суурийг шинэ эриний бүх цаг үеийн Хятад Африкийн хувь заяаны нэгдмэл цогц болгож дээшлүүлнэ гэж мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ Хятад Африк хамтран “Зургаан том шинэчлэл”-ийг бүтээн байгуулах, “Арван түншлэлийн үйл ажиллагаа”-ны хэрэгжилтийг ахиулахыг Хятадын тал санаачилсан юм.


Шинэ онд, Хятад Африкийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэрхэн бодит болгох вэ? "Хятад Африкийн хамтын ажиллагааны форум-Бээжингийн үйл ажиллагааны хөтөлбөр (2025-2027)”-ийг хэрхэн сайн эхлүүлэх вэ? Гүнзгий харилцахаар дамжин Хятад Африк хоёр тал хойшдын гурван жилийн Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын хөгжлийн “цагийн хуваарь", "замын зураг"-ийг боловсруулсныг гаднынхан анзаарч байна. Африкийн дөрвөн орны удирдагчид Хятадын Гадаад харилцааны сайдтай уулзахдаа Хятад улс Африкийн хөгжлийг дэмжиж байгааг сайшааж, Хятад улстай хамтран ажиллах шинэ хүлээлттэй байгаагаа илэрхийлэв.


Тухайлбал, Намиби улс Хятад улстай худалдаа, хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүчний нөөц болон бусад салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Чад улс Хятадын олон компанийн хөрөнгө оруулалт хийхийг дэмжиж байгаагаа илэрхийлж, илүү олон өндөр чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд оруулахыг хүссэн байна. Бүгд Найрамдах Конго Улс дэд бүтэц, цахилгаан эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэржилтийн болон бусад асуудлуудыг шийдвэрлэх тулгам шаардлагатай байна. Нигерийн ерөнхийлөгч Хятад улс хоорондын хамтын ажиллагааг зохицуулан урагш ахиулахыг хариуцсан Нигери Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцааны ерөнхий захирлыг тусгайлан томилжээ.


Ерөнхийд нь авч үзвэл, аюулгүй байдал, хөгжил нь Африкийн орнуудын одоогийн хамгийн гол асуудал болоод байна. Хятад улсаас Африкт хандсан "Арван түншлэлийн үйл ажиллагаа”-ны зургаан зүйлд хөгжлийн асуудал багтсан байна. Энэ удаагийн Африкт хийсэн айлчлалынхаа үеэр Хятадын Гадаад харилцааны сайд Африк тивтэй аюулгүй байдал, хөгжлийн хамтын ажиллагаанд дахин анхаарал хандуулсан байна. Тухайлбал, Африкчууд Африк тивийн арга замаар Африк тивийн асуудлыг шийдвэрлэхэд тууштай дэмжлэг үзүүлж, Африкийн орнууд аюулын хөрсийг арилгахад бодит үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлж, холбогдох орнуудтай тус тусын давуу талуудаа холбож, цэвэр эрчим хүч, ногоон хөгжил, уул уурхай, банк санхүү зэрэг шинэ салбарын хамтын ажиллагааны боломжийг тасралтгүй өргөтгөж, Африк тив ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийн замаар замнахад туслахад бэлэн байна гэж Хятадын тал дурдав.


Хятад улс Африк тивтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлж байгаа нь өөрийн хэрэгцээ шаардлагаа Африк тивд тавьж буй явдал огт биш, харин харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэх зарчимд тулгуурлан Африкийн талын хөгжлийн шаардлага, санаа зовоосон асуудалд анхаарал хандуулж байна гэж зарим тоймчид үзэж байна. Бүгд Найрамдах Конго Улсын ерөнхийлөгч Дени Сассу Нгуессо хэлэхдээ, "Арван түншлэлийн үйл ажиллагаа" нь Хятад Африкийн хамтын ажиллагааны бүхий л салбарыг хамарч, Африк тивд тулгарч буй бүх сорилтод чиглэж, Африк тивийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэж байгаа бөгөөд Африкийн хөгжил, сэргэн мандалд бодитой дэмжлэг үзүүлэх болно гэв.


Хятад Африкийн хамтын ажиллагааг ахиулах талаар Хятад улс хэлсэндээ хүрнэ. Хятадын олон улсын импортын 7-р экспод, Африкийн бүтээгдэхүүний бүсийг өргөтгөж, Африкийн буурай хөгжилтэй 10 гаруй орны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлогч компаниудыг оролцуулсан байна. 2024 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн Хятад улс Африкийн 33 орныг багтаасан Хятадтай дипломат харилцаа тогтоосон буурай хөгжилтэй бүх улс орны гаалийн татварыг 100 хувь тэглэж, Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтад хийсэн амлалтаа биелүүлэв. Саяхан Хятад улс Чад, Жибути, Мадагаскар, Бүгд Найрамдах Конго Улс зэрэг Африкийн орнуудтай эдийн засаг техникийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, практик үйл ажиллагаагаар Африк тивтэй хөгжлийн боломжоо хуваалцав. Нигерийн Хятадын судалгааны төвийн захирал Чарльз Онунайжу хэлэхдээ, Африк тив болон Хятад улс аж үйлдвэр, үйлдвэрлэх хүчний хамтын ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд зөв бодлого зохицуулалтыг хүн амын давуу тал, ногоон хөгжлийн боломжтой уялдуулснаар дэлхийн эдийн засагт шинэ эрч хүч оруулж чадна гэжээ.


“Зам нэгтэй хүмүүс л жинхэнэ анд найзууд" гэсэн Африкийн хэлц үг байдаг. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Хятад улс нь Африк тив 100 мянган км авто зам, 10 мянга гаруй км төмөр зам, 1000 шахам гүүр, 100 орчим боомт барихад тусалж, Африкт асар олон тооны ажлын байр бий болгож, олон төрлийн тусламжаар Африкийн ард түмэнд тусалсан ... Өнөөдөр, хамтаар эрэлхийлж буй орчин үеийн шинэчлэлийн аянд ч Хятад Африк мөр зэрэгцсэн сайн түншүүд юм. Шинэ төлөвлөгөөний дагуу, Хятад Африкийн хамтын ажиллагаа шинэ онд хурдаа авч, дэлхийн өмнөдийн эв нэгдэл, сэргэн мандалтыг ахиулж, дэлхийн энх тайван хөгжлийг хамгаалахад 2 тэрбум 800 сая хүн ард бүхий “Хятад Африкийн хүчин чадал”-ыг нэмэрлэх эрмэлзэлтэй байна." гэжээ.