Хятад Улсын барааны худалдааны импорт экспортын цар хэмжээ түүхийн шинэ амжилт тогтоож, найман жил дараалан дэлхийн барааны худалдааны хамгийн том орон болсон бөгөөд үүнээс үйлдвэрлэлийн салбар нь Хятад улсын экспортын 98.9 хувийг эзэлсэн гэжээ.
Саяхан далайн салхины эрчим хүчний турбин суурилуулах дэлхийн хамгийн том хамгийн сүүлийн үеийн хөлөг онгоцыг Шаньдүн мужийн Яньтайд хүлээлгэн өгч экспортлов. Далайн салхины эрчим хүчний турбин суурилуулах энэ хөлөг онгоцыг дотоодын компани гадаад орны захиалагчид зориулан бүтээсэн бөгөөд далайн салхины эрчим хүчний турбиныг зөөвөрлөх, угсрахад ашиглана. Тус хөлөг онгоцны үндсэн масштаб, өргөх буулгах, даах хүчин чадал зэрэг гол гол үзүүлэлтүүд нь дэлхийн адил төрлийн бүтээгдэхүүнүүдийн тэргүүнд орж байгаа гэнэ.
Г.Бямба
Ням - 12 сарын 14,
2025

Сэтгэгдэл0