
Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан тоо баримтаас үзвэл, цахилгаан эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ бүгд 12 саяас давж, арван жил дараалан дэлхийд нэгдүгээрт жагссан байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад, 2024 онд шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалт тус тус 12.888 сая болон 12.866 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс тус тус 34.4% болон 35.5%-иар өссөн байна. Шинэ эрчим хүчний автомашины борлуулалт нь нийт шинэ автомашины борлуулалтын 40.9 хувийг эзэлж, Хятадын автомашины үйлдвэрлэлийн чухал өсөлтийн цэг хэвээр байна. Үүний зэрэгцээ 2024 онд 1.284 сая шинэ эрчим хүчний автомашин экспортолсон нь өмнөх оныхоос 6.7%-иар нэмэгдэж, дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа гэнэ.
Г.Бямба
Сэтгэгдэл0