ВАРШАВ, 2025 оны нэгдүгээр сарын 16 /AP/. Польшийн Глогувек хотод орших XIII зууны үеийн шилтгээнийг худалдан авч, Европ дахь төв байраа болгохыг хотын эрх баригчид Илон Маскт санал болгожээ.
Хотын дарга Петр Буяк ярихдаа, И.Маскийн эзэмшдэг олон нийтийн Х сүлжээнд саналаа саяхан нийтэлсэн бөгөөд шилтгээнийг худалдаж авахыг уриалсан захидлыг түүний эзэмшлийн компаниудад илгээсэн гэлээ.
Шилтгээнийг ямар үнээр худалдах гэж байгааг тэрбээр хэлээгүй бөгөөд И.Маск энэ саналд хараахан хариу өгөөгүй байна. Америкийн тэрбумтан И.Маск Европ дахь төв оффисдоо тохирох газрыг хайж байгаа, магадгүй Италид шилтгээн хайж байж магадгүй гэсэн мэдээг Европын хэвлэлүүдээс олж харсан гэж П.Буяк “Associated Press” агентлагт ярилцлага өгөхдээ хэлжээ.
Польшийн баруун өмнөд нутагт орших Глогувек шилтгээн нь Дундад зууны үеэс эхлэл бүхий баялаг түүхтэй бөгөөд 17 дугаар зууны үед хэсэгхэн хугацаанд Польшийн нийслэл байсан юм. Тус шилтгээнд хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен зэрэг алдартнууд амьдарч байжээ.
Глогувек шилтгээн байдаг бүс нутаг нь дарс үйлдвэрлэх уламжлалаараа алдартай. Энэхүү шилтгээн нь мөн Берлин, Прага, Вена, Братислав, Варшав хотуудаас хэдхэн цагийн зайтай үзэсгэлэнт газарт оршдог. Шилтгээний орчимд мөн нисдэг тэрэгний буудал байгуулах зай бий ажээ. Хотын мэдэлд байдаг тус шилтгээнд их засвар хийх шаардлагатай, хувийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа аж
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 04 сарын 28,
2026
Сэтгэгдэл1
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00