sonin.mn

Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь 1 дүгээр сарын 14-нд хэвлэлийн бага хурал хуралдуулав.


Гүө Жякүнь энэ үеэр хэлэхдээ, "Хятад Улс визгүй зорчих улс орнуудын цар хүрээг үргэлжлүүлэн өргөтгөж, хялбарчлах төрөл бүрийн арга хэмжээг байнга оновчтой болгохын хэрээр гадаадын жуулчид Хятадад ирж аялан жуулчлах нь улам олон болж байна. Өнгөрсөн жилд боомтуудаар орж гарсан гадаадын иргэд давхардсан тоогоор 64 сая 882 мянгад хүрч, 2023 оны мөн үеийнхээс 82.9% нэмэгдэж, үүнээс 20 сая 115 мянган хүн визгүй зорчсон нь 2023 оны мөн үеийнхээс 112.3% өссөн байна. Саяхан болж өнгөрсөн шинэ оны баяр амралтын үеэр хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн тоо 2023 оны мөн үеэс 34 орчим хувиар нэмэгдсэн байна гэв.


Хятадын хаврын баяр болоход хорь хүрэхгүй хоног үлдээд байна. Энэ нь хаврын баярыг биет бус соёлын өвийн жагсаалтад амжилттай бүртгүүлсний дараах анхны хаврын баяр юм. Дэлхийн олон газраас ирсэн жуулчдыг Хятад улсад хүрэлцэн ирж хаврын баярыг хамтаар тэмдэглэж, өнөр өтгөн хаврын баярыг биечлэн мэдэрч, баяр баясалтай эрүүл энх монгой жилийг хамтдаа угтахыг урьж байна" гэжээ.


Г.Бямба