
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны нэгдүгээр сарын 18 /DW/. Газын зурваст гал зогсоох, барьцааны хүмүүсийн суллах тухай ХАМАС бүлэглэлтэй байгуулсан гэрээг Израилын засгийн газар эцэслэн баталжээ. Энэ тухай Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын алба бямба гарагт шилжих шөнө мэдээлсэн байна.
Засгийн газрын хуралдаан найман цаг үргэлжилжээ. Гал зогсоож, барьцааны хүмүүсийг суллах ажиллагаа нэгдүгээр сарын 19-ний ням гаргаас эхэлнэ.
Америкийн “Axios” цахим хуудсанд мэдээлснээр, Б.Нетаньяхугийн засгийн газрын 24 сайд хэлэлцээрийг батлахыг дэмжиж, найман сайд эсэргүүцсэн байна.
Өмнө нь Израилын цэрэг-улс төрийн кабинет Газын зурваст гал зогсоох, террористуудад барьцаалагдсан хүмүүсийг суллах зорилгоор ХАМАС-тай байгуулсан хэлэлцээрийг батлахыг тус улсын засгийн газарт зөвлөсөн юм. Үүний дараа уг хэлэлцээрийг засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан гэж Ерөнхий сайдын ажлын алба баасан гарагт мэдэгджээ.
Израил болон Палестины ХАМАС бүлэглэлийн хооронд гал зогсоох, барьцааны хүмүүсийг солилцох тохиролцоонд хүрсэн тухай нэгдүгээр сарын 15-нд мэдээлсэн юм.
Хэлэлцээрийн эхний үе шатанд 42 хоногийн хугацаанд гал зогсоож, Газын зурваст барьцаалагдсан зарим хүнийг суллах бөгөөд үүний хариуд суллагдсан Израилын энгийн иргэн тус бүрийн тоогоор Палестины 30 иргэн, цэргийн албан хаагч тус бүрийн тоогоор 50 палестин иргэнийг суллах ёстой.
Израилын шоронд хоригдож буй палестин хоригдлуудаар солилцох 33 хүний нэрсийн жагсаалтыг Израилын хэвлэлүүд баасан гарагт нийтэлжээ. Жагсаалтад багтсан хүмүүсийн ихэнх нь эсэн мэнд байгаа гэж Израилын эрх баригчид үзэж байгаа боловч тэдний биеийн байдлын талаар мэдээлээгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Израйль- хамас дайнаа зогсоов. Израйлчууд шоронд байгаа 1900 Арабыг 42 хоногийн дотор суллах бол , хамасчууд 14 хоногийн дотор 33 ховройг суллахаар тохиролцов
Азийг доорд үздэг Оросууд Еврейчүүдийг тахиж шүтдэг.Оросод багууд нь хар ажлын малууд байдаг бол бүх том улс төрч, баячууд,хэвлэл мэдээлэл урлаг спортынхон нь Еврей Арменичууд байдаг. Хэвлэл мэдээллийнхэн нь Израйл Еврейчүүдийг магтан,Азийнхныг доромжилж доош чихдэг дэлхийн ганцхан улс.
Хамгийн сонин нь Оросод доорд үздэг багууд нь уугуул үндэстэнгүүд.Дэмжиж өөд татдаг Еврей Армянчууд нь үгүй.Европ дээд төрөлтөн Оросууд багуудаа мал гэж үздэг мөртөө "Курил" манайх гэдэг нь сонин.Ер нь багуудаа тэгж их үзэн яддаг юм бол Европын нутаг руугаа явцгааж сайхан амьдармаар. Армянчууд Түрэг үндэстнүүдийг,Еврейчүүд Ислам шашинтнуудыг үзэн яддагийг Оросууд мэддэг ч Чукча дурак, Чурка баран гэж багууддааханддаг.Болоогүй зэрлэг тэмбүүтэй нүүдэлчид гэж Монголчуудыг доромжлохоо бас мартахгүй ээ тэд чинь.