
АНУ-ын шинэ Засгийн газар хэдхэн хоногийн дараа төр барьж эхлэнэ. Яг энэ цаг үед олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятад Америк хамтран ажиллаж, дэлхийн сорилтыг зохицуулахыг уриалсан дуу хоолой хүчтэй байна. Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "ОХУ-ын “Тусгаар тогтнолын сонин” бичихдээ Хятад Америк хоёр супер том гүрэн энх тайвнаар харилцах нь дэлхий нийтэд тустай гэсэн бол Пакистаны “Өдрийн цаг сонин”-д, Хятад Америкийн хамтын ажиллагаа нь хоёр тал дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг зохицуулан, дэлхийн ард түмний үр өгөөжийг нэмэгдүүлэхэд ашигтай гэжээ. Саяхан Хятадад айлчилсан Америкийн алдарт зохиолч Томас Филдман, “Тогтвортой 21-р зуунд байхыг хүсвэл Америк Хятад эрхбиш хамтран ажиллах ёстой” гэж байлаа.
Том гүрэн том гүрний л шинжтэй байх ёстой. Хятад Америк хоёр том гүрэн “Дэлхийн энх тайвны тогтвортой эх үүсвэр, хамтын хөгжлийн түлхэгч хүчин” гэдгийг олон улсын хамтын нийгэмлэгийн уриалга харуулж байгаа юм.
Энх тайван, хөгжил, засаглал алдагдаж байгаа дэлхийн эмх замбараагүй одоогийн нөхцөл байдалд Хятад Америк хэрхэн бие биенийхээ хүлээлтийг биелүүлж, том гүрний үүрэг хариуцлагаа хамтран ухамсарлахыг анхаарч байна.
Түүх бол хамгийн сайн хичээл юм. 80 жилийн өмнө Хятад Америк нь энх тайвныг эрмэлздэг дэлхийн бүх оронтой хамтран тэмцэж, дэлхийн фашистын эсрэг дайны ялалтыг олсон юм. Өнөөдөр Украины хямрал, Палестин Израилийн мөргөлдөөний сөрөг нөлөө гадагш тэлж, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал ноцтой сорилтод тулгарч байна. Хятад Америкийн хувьд мөргөлдөхгүй, сөргөлдөхгүй, энх тайвнаар зэрэгцэн орших нь өөрөө дэлхийн энх тайванд дэвшүүлэх хувь нэмэр юм. Гадаад харилцааны дээд сургуулийн профессор Ли Хайдүн хэлэхдээ, "Хятад Америк нь цөмийн зэвсэг үй олноор түгэхээс урьдчилан сэргийлэх талаар зохицуулалт хийж хамтран ажиллах нь дэлхийн аюулгүй тогтвортой байдлыг хадгалахад маш чухал. Түүнчлэн бүс нутгийн халуун цэгийн асуудлаар ч Хятад Америкийн харилцаа холбоо, зохицуулалт хамтын ажиллагаа шаардагдаж байгаа бөгөөд дэлхийн энх тайвны төлөө үүрэг хариуцлагаа ухамсарлах шаардлагатай байна гэжээ.
Хөгжил бол энх тайвны баталгаа. Арваад жилийн өмнө олон улсын банк санхүүгийн хямрал үүссэн үед Хятад Америк 20-ийн бүлгийн бусад гишүүдтэй хамтран дэлхийн эдийн засгийг шавраас нь татаж гаргасан юм. Дэлхийн эдийн засгийн сэргэлт сул, хөгжил тэнцвэрээ алдаад байгаа өнөөдөр эдийн засгийн нийт хэмжээ нь дэлхийн гуравны нэгийг эзэлж буй Хятад Америк дэлхийн эдийн засгийн хөгжлийг дайчлах хариуцлага чадвартай гэдэгт итгэлтэй байна.
Засаглал бол Хятад Америк том гүрний үүрэг хариуцлагаа харуулах чухал салбар. Хятад Америк хамтран ажиллаж, дэлхийн сорилтуудыг даван туулах талаар баялаг туршлага хуримтлуулсан юм. Гэхдээ Америкийн Засгийн газар саяхан хиймэл оюун ухааны экспорттой холбоотой хориглох бодлогуудаа мэдэгдэж, дэлхийн үйлдвэрлэл нийлүүлэлтийн системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөн, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг удаашруулахад хүрч байна. Энэ нь нийт хүн төрөлхтний шинжлэх ухаан технологийн шинэ хөгжилд ч ашиггүй юм.
Донсолгоотой дэлхийд Хятад Америк том гүрний үүрэг хариуцлагаа ухамсарлахад юуны өмнө сайн харилцаагаа хадгалж, сөргөлдөхгүй байх ёстой.
Хятад Америк түүх, ард түмэн, дэлхий нийтийн өмнө хариуцлагаа хүлээж, харилцан ашигтай хамтран ажиллаж, бүх нийтийн сайн сайхны төлөө хамтран зүтгэж, өөрчлөлт ихтэй дэлхий дахиныг тогтвортой хүчин, эерэг энергиэр сэлбэх ёстой." гэжээ.
Сэтгэгдэл0