
БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь 1 дүгээр сарын 16-нд хэвлэлийн хурал хийв. Энэ үеэрээ: "Хятад Улс "НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц"-ын нарийн бичгийн дарга нарын газарт хандан ил тод байдлын хоёр жил тутмын тайланг анхдагч удаа, хоёр жил тутамд шинэчилдэг тайланг дөрөв дэх удаагаа өргөн дэвшүүлжээ. Уг тайланд, Хятад улс цаг уурын өөрчлөлтийг сааруулахад бие даасан хувь нэмэр оруулж буй ахиц дэвшил, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах бодлого арга хэмжээ, нүүрстөрөгч хийн ялгаралтыг бууруулах үр нөлөөг танилцуулж, Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад авч буй арга хэмжээний үр нөлөөг бүх талаар харуулсан байна. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхийн засаглал дахь Хятад улсын гүйцэтгэж буй үүргийг хэвлэлийн төлөөлөгч хэрхэн үнэлж байна вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад Гүө Жякүнь хариулахдаа: " Энэ удаад мэдүүлсэн хоёр тайлан нь мэдээллийг ил тод, мэргэжлийн түвшинд хуваалцаж, Хятад улсын цаг уурын засаглалын тухай бодлого арга хэмжээ, үр дүн, туршлагыг олон талаар харуулсан юм.
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бүх улс орнуудын хамтын хүчин чармайлт хэрэгтэй. Талуудтай хамт нийтлэг боловч ялгаралтай үүрэг хариуцлагын зарчмыг баримтлан, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, ногоон хөгжлөөр дамжуулан хүн төрөлхтний хамтын цэнхэр гарагийг хамгаалахад Хятадын тал бэлэн байна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0