
Хаврын баяр бол Хятадын ард түмний хамгийн өргөнөөр тэмдэглэдэг уламжлалт баярынх нь нэг. Хятадын могой жилийн хаврын баяр ойртож буй энэ үеэр, олон оронд хаврын баярыг угтан тэмдэглэх болон соёл уламжлалтай танилцах арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаа гэнэ.
Сүүлийн үед Бразилийн Рио-де-Жанейро хотод болсон Хятадын хаврын баярын соёлын арга хэмжээнд хүмүүс хамтран хийсэн цаасан хайчилбараа үзүүлсэн бол Малайзын Куала Лумпурт болсон Хятадын шинэ жилийн баярын арга хэмжээнд хүмүүс загасны дэнлүүний өмнө зургаа татуулж байв.
Унгарын нийслэл Будапешт хотод "Хятадын соёлын биет бус өв таны хурууны үзүүрт " арга хэмжээ болж, хүмүүс Хятадын уламжлалт уран зураг зурж, Канадын Ванкувер хотод болсон Хятадын хаврын баярын соёлын арга хэмжээнд хүмүүс хаврын баярын чимэглэл хийж сонирхсон тухай Хятадын олон Улсын радио мэдээллээ.
С.Сарнай
Сэтгэгдэл0