
Нэгдүгээр сарын 21-ны Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь хэвлэлийн бага хурал хуралдуулж, олон улсын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ. Эдгээрээс онцлон хүргэж байна.
Сэтгүүлч: Д.Трампыг Хятад улсад айлчлуулахаар урих уу? Түүний айлчлал ямар чухал ач холбогдолтой гэж харж байна?
Гүө Жякүнь: Хоёр орны төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор Хятадын тал Америкийн шинэ Засгийн газартай "харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн оршин, хамтран ажиллаж хамтдаа хожих" зарчмын дагуу яриа хэлцлээ баримталж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, санал зөрөлдөөнөө тогтоон барьж, хоёр орны харилцааг шинэ түүхэн гараанаас урагшлуулахад бэлэн байна.
Сэтгүүлч: АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 20-нд тушаалд гарын үсэг зурж, богино хэмжээний видео сошиал медиа платформ -TikToк-д чиглүүлсэн "зарахгүй бол хориг тавина" хуулийн хэрэгжилтийг 75 хоногоор хойшлуулж буйгаа мэдэгдсэн. Түүнчлэн ТикТок АНУ-д үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд ашгийнхаа 50 хувийг АНУ-д өгөх шаардлагатай гэж Трамп мэдэгдэв. Үүнд Хятадын тал ямар байр суурьтай байна?
Гүө Жякүнь: TikTok нь АНУ-д олон жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Америкийн хэрэглэгчдэд ихээхэн таалагдсан төдийгүй, тус орны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хэрэглээг идэвхжүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэсэн юм. АНУ-ын тал зүй ёсны дуу хоолойг анхааралтай сонсож, АНУ-д үйл ажиллагаа явуулах улс орнуудын компани, аж ахуйн нэгжүүдэд нээлттэй, шударга, ялгаварлан гадуурхахгүй бизнесийн орчныг бүрдүүлж чадна гэж найдаж байна. Аж ахуйн нэгжийн эрхлэлтийн үйл ажиллагаа, худалдан авалтын хувьд зах зээлийн зарчмаар компаниуд бие даан шийдэх ёстой. Хэрэв Хятадын аж ахуйн нэгжүүд оролцож байгаа бол Хятадын хууль тогтоомжид нийцсэн байх ёстой.
Сэтгүүлч: АНУ-ын Ерөнхийлөгч Трамп өөрийн засаглалын багийнхнаас Хятадын худалдааны үйл ажиллагааг шалгахыг шаардсан боловч яг ямар арга хэмжээ авахаа зарлаагүй. Үүнд Хятадын тал ямар байр суурьтай байна?
Гүө Жякүнь, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа "харилцан ашигтай байж, хамтдаа ашиг хүртэх" зарчмыг мөрддөг бөгөөд хоёр орны уг салбарын харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг хамгаалах нь хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ, мөн дэлхийн эдийн засгийн хөгжилд үр өгөөжтэй юм. Тиймд харилцан хүндэтгэл, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх зарчмын дагуу Америкийн талтай яриа хэлцлээ эрчимжүүлж, санал зөрөлдөөнийг эвээр зохицуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааны цар хүрээг тэлэхэд Хятадын тал бэлэн. Мөн Хятад улстай ижил чиглэлээр хичээл зүтгэл гаргаж, хоёр орны эдийн засаг, худалдааны эрүүл тогтвортой хөгжлийг хамтдаа ахиулахыг Америкийн талд хүсэж байна.
Сэтгүүлч: Эх сурвалжийн өгүүлж буйгаар Энэтхэг, Хятадын харилцаа нь хоёр орны хөгжлийн хэтийн төлөв, дэлхийн дэг журамтай шууд холбоотой. Энэтхэгийн тал харилцан хүндэтгэсэн, бие биеийнхээ ашиг сонирхлыг харилцан харгалзсан үндсэн дээр Хятад улс хоорондын харилцааг алсын хараанаас зохицуулан шийдвэрлэх болно. Азийн олон туйлт байдал нь дэлхийн олон туйлт хөгжилд урьдчилсан нөхцөл болох юм. Одоо Энэтхэг Хятад хоёр орон 2020 онд болсон хилийн мөргөлдөөний нөхцөл байдлаас аажмаар гарч юм. Үүний зэрэгцээ Хятадын бодит хүчин өдөр ирэх тутам хүчирхэгжиж байгаа учраас Энэтхэг хангалттай бэлтгэлтэй байж, өөрийн орны ерөнхийлсөн хүчээ хурдтай нэмэгдүүлэх ёстой гэж Энэтхэгийн Гадаад харилцааны сайд Субрахманям Жайшанкар нэгдүгээр сарын 18-нд хэллээ. Энэ тухай Хятад улс ямар байр суурьтай байна?
Гүө Жякүнь: Хятад, Энэтхэг хоёр орон эртний соёл иргэншлийн томоохон гүрнүүд, бүгд хөгжиж буй орнууд бөгөөд шинэ тулгар хөгжиж буй эдийн засаг учраас хөгжилд анхаарлаа төвлөрүүлж, хамтран ажиллахыг бодолцох ёстой. Энэ нь хоёр орны 2 тэрбум 800 сая орчим хүн ардын язгуур эрх ашиг, бүс нутгийн улс орон, ард түмний нийтлэг хүлээлттэй нийцэж байгаа бөгөөд "Дэлхийн өмнөд"-ийн орнуудын хөгжлийн түүхэн урсгалд нийцнэ. Мөн бүс нутаг жич дэлхийн энх тайван хөгжилд ашигтай юм. Ши Жиньпин дарга болон Ерөнхий сайд Моди нарын Казаньд хийсэн уулзалтаар тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хоёр тал нухацтай хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, стратегийн өндөрлөг болон алсын хараанаас хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэх ёстой. Мөн олон улсын тавцанд хоёр тал эрх тэгшээр зэрэгцэн орших таван зарчмыг тууштай баримтлан, жинхэнэ олон талт үзлийг баримталж, олон улсын дэг журамтай, шударга, олон туйлт байдал жич хүртээмжтэй, багтаамжтай эдийн засгийн даяарчлалыг дэмжихэд улам их үүрэг гүйцэтгэх ёстой.
Г.Бямба
Сэтгэгдэл0