1-р сарын 21-ний өдөр Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба "Хятадын эдийн засгийн өндөр чанартай хөгжлийн үр дүн" сэдвээр цуврал хэвлэлийн бага хурал хийх үеэрээ: "2024 оноос хойш Хятад улсын аж үйлдвэрийн эдийн засгийн үйл ажиллагаа ерөнхийдөө тэнцвэртэй, тогтвортой байж, ахиц дэвшил гаргаж, макро эдийн засгийн зах зээлийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. 2024 онд томоохон аж үйлдвэрүүдийн нэмүү өртөг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.8%-иар өсч, 2023 оноос 1.2 нэгжээр нэмэгдэж, аж үйлдвэрийн салбарын нийт цар хүрээ 15 жил дараалан дэлхийд тэргүүлсэн хэвээр байж, аж үйлдвэр болон мэдээллийн технологийн салбарууд эдийн засгийн өсөлтөд 40%-ийн хувь нэмэр оруулж, чухал тогтворжуулагчийн үүрэг гүйцэтгэсэн байна. Үүнд гурван үндсэн онцлог байна: Нэгдүгээрт, "тогтвортой байдлын" үндэс суурь тасралтгүй бэхжиж байна. Хоёрдугаарт, "хөгжил дэвшил"-ийн хөдөлгөгч хүч тасралтгүй нэмэгдсээр байна. Гуравдугаарт, үргэлжлэн сайжрах идэвхтэй хүчин зүйлүүд тасралтгүй хуримтлагдсаар байна." гэжээ.
Г.Бямба
Ням - 12 сарын 14,
2025

Сэтгэгдэл0