Өнгөрөгч онд дэлхийн эдийн засаг цар тахлын нөлөөллийг даван туулж, аажмаар сэргэж эхэлсэн билээ. Хятад улс Ази, Номхон далайн бүс нутаг, түүнчлэн дэлхийн эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэснийг олон улс үнэлж байна. Тэгвэл ирэх онд Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагт хир их хувь нэмэр оруулахаар төлөвлөж байгаа тухай сэтгүүлчийн асуултад БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 1-р сарын 4-нд хариулжээ.
Тодруулбал тэрээр: "Өнгөрсөн онд Хятадын эдийн засаг гадаад орчны дарамтыг дааж, тогтвортой өсөлтөө хадгалж, өндөр чанартай хөгжлөө шат ахиулсан. Холбогдох олон улсын байгууллагын тооцсоноор бол 2024 онд Хятадын эдийн засаг 5.2 хувийн өсөлтийг биелүүлж, өсөлтийн хурд нь дэлхийн гол эдийн засгуудын дундаа тэргүүн байранд орно.
Түүнчлэн Хятадын газар тариалан хорин жил дараалан элбэг ургац авч, есөн жил дараалан 650 тэрбум килограммд хүрч, шинэ амжилт тогтоосон юм. Мөн хэвлэлийнхний тооцсоноор 2024 онд Хятадын автомашины экспорт Японыг давж, дэлхийд тэргүүлнэ. Саяхан өнгөрч буй шинэ жилийн баярын амралтаар дотоодод давхацсан тоогоор 135 сая жуулчин аялсан нь 2019 оны мөн үеэс 9.4 хувиар нэмэгдсэн байна. Дотоодын аялал жуулчлалын орлого 79 тэрбум 730 сая юаньд хүч, 2019 оны мөн үеийнхээс 5,6 хувиар өслөө. Шинэ жилд Хятад улс хөгжлийн шинэ үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, хөгжлийн шинэ тогтолцооны бүтээн байгуулалтыг түргэтгэж, өндөр чанартай хөгжлийг ахиулан, тасралтгүй шинийг бүтээх чадавхаа нэмэгдүүлж, зах зээлээ улам тэлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг боловсронгуй болгож, ханган нийлүүлэлтийн сүлжээ, боловсон хүчний нөөц, чадавхыг улам дээшлүүлж, өндөр түвшинд гадаадад нээлттэй байдлаа өргөжүүлж, зах зээлийн стандартаа үргэлжлүүлэн чөлөөлж, зах зээлд тулгуурласан, хууль эрх зүйд нийцсэн, интегралчилсан бизнесийн орчныг байгуулах болно" гэжээ.
Г.Бямба
Лхагва - 06 сарын 10,
2026
Сэтгэгдэл1
Хятад баяжиж манайх ядууран доройтож Африкийн гуйлгачин орнуудтай адилхан болсоор байгаа нь юутай холбоотой вэ? МАН-ын мангайсан нүүрт хулгайч дээрэмчид улсаа өөрсдөө тонон идсээр байгаатай холбоотой.