
Монгол улсын анхны Ерөнхийлөгч, төр нийгэм, шинжлэх ухаан, боловсролын салбарын нэрт зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Пунсалмаагийн Очирбатын нэр хүндийг мөнхлөх, хойч үедээ танин мэдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаас “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж”-ийг нэршүүлэх шийдвэр гаргасан. Тус шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамжнаас Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн зүүн талаар хойш Цэцэг төвийн баруун урд уулзвар, Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж” болгон нэршүүлэхийг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжиж, шийдвэрлэлээ.
Хот байгуулалт, хотын стандартын газрын Хотын орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга А.Амарсанаа “Монгол Улсын Засгийн газрын Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журамд Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд гарамгай гавьяа байгуулсан түүхэн хүмүүсийн нэр алдрыг мөнхлөх, түүх, соёлын дурсгал, түүхэн уламжлалыг хадгалах зорилгоор гудамж, талбайг нэршүүлдэг” хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл11
Цэдэнбалын нэрэмжит гудамж байдаг уу ?
Тэр урвагчийн нэрийг цэдэнпил гэдэг юм. Монгол улсыг 3-н удаа зөвлөлтөд нэгтгэх гэж улайрсан новш. Авирзэд гуай шиг эх орончид байдаг учраас л миний Монгол улс оршин байдаг юм.
аан нээрээ, театрын ард энэбиштэй байр нь байдаг шд.
алтны баржгар самородк олдвол нэрлэхгүй юу дө
Бээжин Монгол улсад ямар гавьяа байгуулж Бээжингийн гудамж гэж нэрлүүлэх болсон бэ?
Чиний өмсч байгаа бандааш хүртэл Бээжингээс ирдэг юм шдээ, эргүү мал минь.
бажгар арвын гудамж
эсэргүүцэж бн яагаад ? өөрсдийнхөө нэрээр гудамж нэрлүүлэх ёс эхлүүлж бн уу
энэбишийн гудамж гэж өолих хэрэгтэй
нетээр дорнод тамсагийн гудамж л гэнэ, том улаан хамрын г ховдгийн гайн г, цаашлаад багабандийн намбаркийн эбээн ватлгын хүкийн гудамж гэхнээ гэнээ. хөшөө барьж тэнэгтвээ гэжээ.
Why not? Ochirbat was Good President of Mongolia during transition of socials.