
Хятадын Худалдааны яам мэдээлэхдээ: " 2024 оны 12-р сард Хятад улсын нийгмийн өргөн хэрэглээний барааны "хуучнаар шинийг солих" зэрэг бодлогын үр нөлөө тасралтгүй илэрснээр хэрэглээний зах зээлийн өсөлтийн хурд мэдэгдэхүйц сэргэсэн.
Эл сард өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 4.5 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.7%-иар өсөж, өсөлтийн хурд нь өмнөх сараас 0.7 пунктээр нэмэгдсэн байна. Бүтэн жилийн өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 48.8 их наяд юань болж, 2023 оныхоос 3.5%-иар нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтөд 44.5%-иар нөлөөлж, эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч хэвээр байгаа аж." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0