sonin.mn

1-р сарын 4-нд Хятадын Төв Радио Телевизийн "2024 оны цагаан сарын гала тоглолт"-ын хуваарь, зохион байгуулах газрыг зарлажээ. Тус улсын Ляонин мужийн Шэньян, Хү нань мужийн Чанша, Шааньши мужийн Ши-Ань, ШУӨЗО-ны Кашкар гэсэн дөрвөн хот Бээжин дэх төв студитэй хамтран битүүний орой дэлхийн үзэгчдэд цагаан сарын тоглолтоо хүргэх гэнэ.

Цагаан сарын гала тоглолт бол бүх Хятадын ард түмэн өөрийн соёлыг дэлхийд таниулах "нэрийн алтан хуудас" юм. Манай хамт олон хамтран ажиллаж буй дөрвөн хотынхоо түүх соёлын болон орон нутгийн онцлогийг харуулж, урлагийн олон хэлбэрээр жил цагаан сарын уур амьсгалыг бүрэн харуулахаар хичээн ажиллаж байна гэж ХТРТ-ийн урлаг соёлын нэвтрүүлгийн төвийн албаны хүн хэлсэн байна.


Г.Бямба