
1-р сарын 23-ны өдөр Хятадаас Индонезид суугаа Элчин сайдын яам 2025 оны хаврын баярын хүлээн авалтыг зохион байгууллаа. Салбар бүрийн төлөөлөл болсон 700 гаруй хүн нэг дор хуран цугларч могой жилээ хамтдаа угтжээ. Энэ үеэр ХТРТ-ын Хаврын баярын гала тоглолтын сурталчилгааны видеог хүлээн авалт дээр үзүүлсэн байна. Энэ нь ХТРТ-ийн Хаврын баярын гала тоглолтын сурталчилгааны видеог Индонез дахь Хятад улсын элчин сайдын яамны хаврын баярын хүлээн авалтад анх удаагаа үзүүлж байгаа гэнэ.
Хятадаас Индонезид суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Лүтун хэлсэн үгэндээ, 2025 онд Хятад Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, мөн Бандунгийн бага хурал нээгдсэний 70 жилийн ой тохиож байна. Хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор Хятад, Индонез хоёр орон уламжлалт найрамдлаа үргэлжлүүлэн хөгжүүлж, дэлхийн сорилтыг хамтдаа даван туулж, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд ахиулна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
Г:Бямба
Сэтгэгдэл0