Нэгдүгээр сарын 27-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Айова мужийн найрсаг хүмүүст хаврын баярын илгээлт илгээж, мэндчилгээ дэвшүүлжээ. Ши Жиньпин мэндчилгээндээ, "40 жилийн өмнө би үзэсгэлэнт Айова мужид айлчилж, та бүхний халуун дотноор хүлээн авсан тэр агшин өнөөг хүртэл сайхан дурсамж хэвээр байна. Хятад, Америкийн хамтын ашиг сонирхол, хамтын ажиллагаа өргөн их орон зайтай, сайн түнш, анд найзууд болж, харилцан амжилтад хүрч, хамтдаа цэцэглэн хөгжих нь хоёр орон болон дэлхий нийтэд ашигтай юм.
Өмнө нь Айова мужийн найрсаг хүмүүс Верон, Дворечек, Ланди, АНУ-аас Хятадад суугаа Элчин сайд асан Бранстад болон түүний гэргий, Дэлхийн хүнсний шагналын сангийн ерөнхийлөгч асан Куинн нар болон тус мужаас “Таван жилд 50 мянга гаруй Америкийн өсвөр насны хүүхдийг Хятадад суралцахыг урих” санаачилгын дагуу Хятадад айлчилсан багш сурагч, эцэг эхчүүлийн төлөөлөл нарын 58 хүн нэр хамтран Ши Жиньпин даргад хаврын баярын мэндчилгээ дэвшүүлж байжээ.
Г.Бямба
Ням - 12 сарын 14,
2025

Сэтгэгдэл1
Дэлхийн бүх газар нутгийг бидний алдагдсан газар нутаг гэж ичихгүй ярьдаг өмхий даварсан хужаа нарын хандыг хага дараасай.