
Монголчууд бид хөгжиж дэвжих гэж үхэн хатан үзэлцэж байна. Сайн хэрэг. Хөгжлийн төлөө тэмүүлэл сайн хэрэг. Харин тэр гэрэлт ирээдүйдээ хүрэх арга чарга нь монголчуудад тэгшхэн заяасангүй. Үзэл бодлоор нь би тэгж дүгнэж байна шүү. Төр-засаг нь оволзтол ажиллаж, уриалж, уриалан дуудаж, халамжилж, гуйж гувшиж, гадаадаас тусламж эрэлхийлээд 30%-ийн ядуурал ба ядуурахад бэлхэн цаана нь хэдэн хувь ч байдаг юм, тэднийхээ өмнө өвдөг сөхрөхийн босгон дээр мөн л гучин хэдэн жил дэнжигнэлээ. Одоогийн Засгийн газар ч бас өмнөхүүдийнхээ адил дэнжигнэн байна. Өвөл гэж нэг гайтай улирал монголчуудад заяагаагүй бол үлдэх урин дулаанд нь шувтан найрлаад наадамлаад байхаас буцахгүй, ийм л зураглал харагдаад байна.
Хөгжлийн гэрэлт ирээдүйд хүрэх арга нь Төр-засгийн хувьд ойлгомжтой. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэл нэн чухал. Гэхдээ одоогийн энэ цаг үед олборлох, ухаж гаргах, түүнийгээ урд хөршдөө тасралтгүй экспортлоод тэр их мөнгийг иргэддээ тараах.
Тэгэхийн тулд эдийн засаг-санхүүгийн бодлогоо томъёолж тодорхойлох ба ард түмнээрээ ажил хийлгэж, хийсэн бүтээснээр нь орлогожуулах тухай Төрийн ямар ч өндөр албан тушаалтан бараг л аман дотроо шивэгнэнэ. Тун зориггүйгээр, итгэлгүйгээр. Учир нь цаадуул нь ажил хийж амь зуух анхан шатны ойлголтгүй. Гэр хорооллын төдөн айлыг гаазжуулна, орон сууцжуулж утаанаас салгана гэхчлэн Төр-засгийн “Амны бэлгээс ашдын бэлгэ” нь ядарсан иргэдийн сэтгэлийн угт шингэхээсээ өнгөрсөн. Цаадуул нь төлбөрийн ямар ч чадваргүй, зуух авах боломжгүй айлууд дэндүү олон, тэд үргэлж угаарын аюулын ирмэгт, гэтэл үнэгүй хийж өгдөг төсөв мөнгө, баялаг, хуримтлал гэж Төрд байхгүй. Хэзээ ч бүтэхгүй ажлыг бүтэх гэж байгаа юм шиг мэдээлж цацна. Төлбөрөө шударгаар төлөөд гааз хэрэглээд, шинэ сууцанд орно гэхэд мөнгөний хуримтлалгүй, хуримтлалтай болох найдваргүй мянга мянган монгол хүнээ Төр одоо яах вэ? Бэлэн зэлэн, ухаалаг, смарт хариултыг хэл дээ. Төрийн хамгийн нэгдүгээр зэргийн ажил энэ шүү. Мөнгөний хуримтлалгүй, хуримтлалтай болох найдваргүй мянга мянган монгол хүнээ Төр яах вэ?
Нийслэлийн иргэдийн төлбөрийн чадваргүй үлэмж олонхи нь популизмын уриан дор баячуудыг сэгсэрч мөнгийг нь хуваан авах сэтгэхүйтэй. Тэс хөндлөн хэвтчихээд баячууд, олигархиудын (хулгайч улс төрчид гэж нэн ихээр ярьдаг!) хөрөнгө мөнгийг хураан авна, тэр нь ард түмний хөрөнгө хэмээн тас гүрийгээд нэг мэдэхнээ хүн болгон 137 сая төгрөгөө хулгайч нараас буцаан авах тухай тэмцлийн галд босч ирж байх шиг. Феодалын хөрөнгийг хурааж, тэгшитгэсэн улаан коммунист нийгэм байгуулахаар Коминтерны дор бадамлаж байсан 1930-аад оны Монголыг сэргээн байгуулахаар тэмцлийн замд шулуудав уу? Юу ч сэтгэхгүй болтол нь тархийг нь тэгж угаачихав уу, эсвэл өөрсдөө тэгж төрөв үү, зуун жилээр ухарч мөрөөдөх нь ямар логик байна, хариулт байна уу? Зүгээр сууж асар их мөнгөнд гэнэт хүрэх гэсэн адын бодол, тэчьяадал!
Твиттер-ээс нэг монгол жиргээчийн бичсэнийг татаад аваад ирлээ:–Халамж авдаггүй, ажлаа хийгээд амьдралаа аваад хэнд ч гай болохгүй явж байгаа мянга мянган жирийн иргэдийг эх оронч гэж боддог доо. Түүнээс биш лайваар цус ярьж цээжээ дэлддэг хэд биш шүү гэжээ.
XXI зууны дундаж монгол хүнийг мөрөөдөөд жиргэчихсэн юм биш үү? Би энэ жиргээнээс сэдэвлээд гарчгаа сонгосон ухаантай. Дундаж орлоготой дундаж монгол хүн гэж хэн юм бэ? Олон талаас нь тунгаагаад үз! Хөндлөнгийн баримт гэе дээ. Би бол дэлхийн хэвлэлүүдээс иймэрхүү мэдээлэл олж үзэж баясаж, бас монголчууддаа нөлөөлүүлэхээр (хорыг нь маажих, ажиллахаас аргагүй болтлоо хор нь хөдлөх, шар нь гозойх!) хөнөглөдөг нэгэн байгаа юм. 2024 оны үзүүлэлт. Дундаж цалингаар дэлхийд хошуучлагч 10 улсыг нэрлэжээ. Швейцарь нь бусдаасаа тасраад явчихаж.
1.Швейцарьт дундаж цалин 8111 ам.доллар
2.Люксембург $ 6633
3.АНУ $ 6455
4.Исланд $ 6441
5.Норвег $ 5665
6.Дани $ 5642
7.Канад $ 5081
8.Гренланд $ 4665
9.Ирланд $ 4622
10.Нидерланд $ 4581
Нэр бүхий 10 улсыг хараан зүхэж, дээрэмчнээр нь дуудахыг хүлцэж болно. Гэхдээ 10-уулаа дээрмээр баяжчихсан юм биш. Тэнд хөдөлмөрийн бүтээмж нь ингэж үнэлэгдсэн хэрэг. Энэ 10 улсын жишээг манай толгой эдийн засагчид судлаад дүгнэлт хийгээд Төрдөө өргөн бариасай билээ.
Таньдаг залуугийнхаа постыг шууд хуулаад тавьчихлаа. Үнэн л хэлж. Ажил амьдралаасаа таашаал авахгүй бол амьдрахын утга гэж байна уу?
Хөнлөнгийн нэг судалгаа байна. Нэг зуун жилээр ухарч мөрөөдөөд тэгшитгэсэн нийгмийг хүсээд байдагт польш-шведийн иргэн, нийгэм судлаач эрдэмтэн Barbara
Törnquist-Plewa ингэж хариулжээ. “Homo Sovieticus” буюу “зөвлөлт хүн”-ий зан төлөвийн дараахи шинж чанаруудыг тодорхойлжээ:
- Ёс суртахууны хувьд тогтсон үнэт зүйлгүй учир тухайн нөхцөл байдал, хүн, нийгмээс хамааран байнга өөрчлөгдөх ба хэзээ ч тогтсон үнэт зүйлтэй болохгүй.
- Заяаны идэвхгүй, арчаагүй, Төрөөс дээрээс сурган зааварлах, чиглүүлэх үүргийг (патернализмыг) шууд хүлээн зөвшөөрдөг.
- Үр бүтээл, гавьяа зүтгэл, мэдлэгээрээ үнэлэгдэх гэхээсээ хуваарилалт, тэгшитгэлийг хүлээдэг.
- Бие даасан, хараат бус байдлыг эрхэмлэхээс илүүтэйгээр өөрийн бурууг тогтолцоо руу чихэх, Төрдөө гомдол гаргах, үргэлжид юм нэхэх шаардахыг эрхэмлэдэг.
- Эрсдэл даах чадвартай болж өөрийгөө хөгжүүлэхийн оронд нийгмээсээ аюулгүй, эрсдэлгүй байдлыг шаарддаг гэх мэт.
- Ийм “зөвлөлт” маягийн хүмүүс нийгэмд олшрох тусам тухайн нийгэм ардчиллаасаа ухарч дарангуй нийгэм рүү хальтран орохдоо амархан гэж онолджээ.
Феодалын хөрөнгийг хурааж, тэгшитгэсэн улаан коммунист нийгэм байгуулахаар Коминтерны дор бадамлаж байсан 1930-аад оны Монголыг мөрөөдөгчдийг энэ эрдэмтэн тодорхойлчихсон юм биш үү?
Artificial Intelligence буюу AI хөгжөөд технологийн дэвшил, инновац гүйцэгдэхгүй болсон цаг үед бид амьдарч байна. Ертөнц шал өөр болсон. Бид бахь байдгаараа баялгаа хувааж хүртэх гэж үзэлцсээр. Тэр нь мухар тэмцэл болчихсон. Гэхдээ шантардаггүй. Зүгээр сууж асар их мөнгөнд хүрэх гэсэн хорхой нь атаархал мөчөөрхөлтэйгээ холилдоод хөгжөөд байдаг. Зүгээр л дундаж орлоготой ДУНДАЖ МОНГОЛ ХҮН-ээ л буй болгож, тойлж, олшруулж, бэхжүүлж, тэд нь нийгмийнхээ олонхи (цөм) болчиход л швейцарийн банкны (дэлхийд зартай) захирал, тариачин хоёр нь яг ижил зиндаанд оччихсонтой адил болчих бус уу? Иймд МОНГОЛ ХҮН-ээ л хөгжүүл, хэрсүүжүүл, ажлын амтанд оруул! Олуулаа биш, гурав аравны тавхан саяуулаа! Төр-засгийн нэгдүгээр, хамгийн амин чухал ажил энэ шүү!
Д.Баярхүү
Сэтгэгдэл33
Энэ заяа нь хаясан монголчуудыг зүгээр л атомын бөмбөгөөр устгачихмаар юм. Угаасаа оршин тогтнож чадахгүй эх орон газар нутгаа өрөнд тавьж газар нутаг эх орноо алдах гэж байгаа заяагүй оркууд шүү дээ.
Зөвхөн сэтгэцийн өвчтөн,гаж донтонууд , галзуунуудад ( psychopath, sociopath) зориулсан мэдээний сайт удахгүй нээгдэнэ. Чамд линк явуулнаа.
103.212.162.101. Чам шиг шизотой маанаг пиздад наад сайт чинь яг зохино
БҮҮ ярь , мөөгөн хэлбэртэй үүл харагдвал хордсон гээд мөнгө нэхээд хэвтчихнэ
энэ баярхүү гэж нарийн ширийн юм ойлгохгүй байж аймаар мэдэмхийрч суудаг нөхөр байнаа .нэг л их зэрлэг капиталист үзэл шингэсэн хүн юмаа даа янз нь
хүнээ бүтээе гэнээ монгол хүн монгол хэлээр ярьдаг орсын хаяа дэрлэж манж хятад төвд гурвбн боолчлолоос СССР-ийн хүчээр 240 жилийн боолчлолоос цагаан аристан орсын ачаар чөлөөлөгдөж азидаа бар баясан ионголыг барлаг болгож хаясан буриадууд одоо болтол засахгүй анархи хөрөнгөтний замаар авилга луйвар дээрмийг устгахгүй яагаад удаад байнаа Ардчилал даяаршил гэдэг чинь чонын арьс нөмөрсөн өнгөт хувьсгалын технологи гэдийг одоо болтол ойлгоогүй байна уу хэрэв ардчилал даяаршил хүний эрх гэсэн нийгэм чинь транс жендер лгбд гомо секс хар тамхи архи дох тэмбүүний нийгэм гэдэг нь энэ ХАОСЫГ удирдаж байгаа гегемонууд нь хүлээн зөвшөөрлөө Монополь гегемони америк англи хэл болох доллар мөнхийн тулгасан дэлхийн мөнгөн тэмдэгт болох цөмийн бөмбөг биоогийн зэвсэг үй олноор хөнөөх зэвсгээр америк тэргүүтэн сүрдүүлж бусад улсын газар нутагт шууд өнгөлзөх боллоо дэлхийн сони
Монгол түмнээ хараагаад яах ве? хөгжлийн жамаараа л явж байна. АНУ-ыг хамгийн зөв замаараа яваа орон гэж хэн танд айлдав даа. Тэнд ч гудамжны гуйлгачин амьдарч л байдаг. Харин манайд гуйлгачин байхгүй шүү. Их баян орны бас бандгар хүүхдүүд түүгээрээ бахархаж амьдарцгаая. Тиймээ төр засгаа шүүмжилж л байг. тэнд чинь бас хөгжлийн үр явж л байдаг юм. Ер нь залуу үе хоцрогдоогүй шүү. тэд өөрийн орон зайгаа хөгжүүлэхдээ л нэг хөгжүүлнэ. харж л байгаарай.
Гандангийн ард байдаг МҮИС чинь хэмжээгээрээ МУИС аас том юм байна лэ ш дэ ! Андуурч ажилласан япон багшийн буруу байхгүй !
Хүн бүрийн туулдаг амьдралын явцад яг өөрсдийнх нь хүрээнд 10000 аас их асуудал үүсдэггүй гэж бодогдоод байгаа. Манай хамгийн гол жигших юм бол дарга ,цэрэггүй нэг л их мэдэгч номлогчид болоод турш ярьдаг. Чимээгүй буюу яг асуудалдаа төвлөрч ажлаа хийж чадах мэргэжил ,боловсролтой ,хүмүүжилтэй тэгээд туршлагатай хүн алгаа!!! Уг нь манай Монгол ийм цөөхүүлээ байж ийм хогийн амьдрах ёсгүй!!!?.
УБ- т байгаа миний аавд гэж кино шиг хот нэг очиж уулзанаа
Chamtai hen togloson yum sejigiin dondog uvgun.Chamtai chamgui mongolchuud bolno zugeer uheech
Өссөн төрсөн нутагтаа малаа маллаад, боломжийн ажлаа х ийгээд хийснийхээ хирээр хөдөлмөр өдрийн хөлс аваад болж бүтэж байсан монгол иргэдийг ардчилал гэж хашгирсан ухаангүй, зөвлөлт сэтгэлгээтэй оркууд уруу татаж дураараа дургин, замбараагүй болгож бараг бүгдий нь нийслэл хотдоо бөөгнөрүүлснээс ийм байдал үүссэнийг эрхэм их мэдэгч та өдий болтол ухаараагүй юм уу????
Манай Монголд ажил хийх шаардлага байхгүй ажил хийхгүй амьдарч болно гэж би Тунгалаг тамир кинонд согтуу хэлж л байсан да ! Олигтой чанга удирдагч байсан бол Булангийн нёфтийн орнуудын араб иргэдээс илүү хангамжтай халамжтай байх байлаа ! Нэг хүний сарын цалин нь 20 мянган доллар ! нэг хүнд оногдох дотоодын бүтээгдхүүн нь 50 мянган доллар байх байлаа ! Угийн ядуу угсаатай шуналтай хүмүүс төрд ээлжилж гараад 30 гэр бүл 100 гэр бүл цаашилбал 300 гэр бүл хувь хүмүүс гээд 30 жил Монголыг хувааж идлээ ! 90 хувийг нь эд нар идээд 10 хувийг нь ард түмэнд хаяж өгдөг юм ! Энэ 10 хувийг энэ жүүд Баярхүү их юманд бодоод байгаа юм ! Назарбаяв шиг хүн 90 оноос хойш ганцаараа дарангуйлаад хатуу зөв удирдаад баялагийн сан байгуулаад явсан бол ! Гэхдээ яг Назарбаяв шиг хүн биш шүү ! Эцэст нь Назарбаявын хувийн 3 тэрбум долларыг нь хураачихна одоо хураачихсан байгаа ! Ийм сайхан баялаг орныг ийм цөөхөн хүнийг сайхан амьдруулчих хүн бидэнд заяасангүй дэ !
Тун зөв зүйлийг бичжээ.
Consider only pussy Tina bandaashig Sara only
Трамп дэлхийн 3-р дайныг эхлүүлэх вий
энэ үргэлж балайрна.орос Украйн Израйль гэж баахан худлаа балайрсан одоо ярих сэдэв үгүй болоод өөрсөд рүүгээ дайраад эхэлжээ.чи товуу хүзүүгүй үүл мүүлтэйгээ балайраад сууж бай
энэ үргэлж балайрна.орос Украйн Израйль гэж баахан худлаа балайрсан одоо ярих сэдэв үгүй болоод өөрсөд рүүгээ дайраад эхэлжээ.чи товуу хүзүүгүй үүл мүүлтэйгээ балайраад сууж бай
Өссөн төрсөн нутагтаа малаа маллаад, боломжийн ажлаа х ийгээд хийснийхээ хирээр хөдөлмөр өдрийн хөлс аваад болж бүтэж байсан монгол иргэдийг ардчилал гэж хашгирсан ухаангүй, зөвлөлт сэтгэлгээтэй оркууд уруу татаж дураараа дургин, замбараагүй болгож бараг бүгдий нь нийслэл хотдоо бөөгнөрүүлснээс ийм байдал үүссэнийг эрхэм их мэдэгч та өдий болтол ухаараагүй юм уу????
ЦАЛИНГ НЬ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ӨГ, ТЭГЭЭД НЭГ ХАРДАА.
Арчаагүй малууд мөнгө өгөөд өөрчлөгдөхгүй.
Дорнын философи күнзээр хятад хөгжсөн
Суусан тэнэгээс явсан цэцэн дээр гэх үг күнз
Баян ядуу гэж доромжлохгүй амар
Тиймээ. Юуны өмнө хавтгайруулсан халамжийг болих хэрэгтэй. Зүгээр хэвтэж байгаад бусдын хүч хөдөлмөрөөр бий болгосон баялгийг адилхан хуваалцах, бүх зүйлийг бэлнээр шаардах, өөрийн хийсэн балгийг бусдаар арилгуулах гэх мэт амьд хүнд байж боломгүй олон араншин гарч буй нь нэн харамсалтай. Зах зээлийн энэ нийгэмд чинь хүн хөдөлмөрийнхөө үр шимээр амьдрах ёстой биз дээ. Ажил хийх дургүй хүмүүсийг асран тэжээх үүрэг төрд ч байх ёсгүй.
за зөвхөн оёдол дээр жишээ татая.солонгоын LG бн. LG оёмол бүтээгдэхүүнээ бүгдийг. аймаар том оёдлын нэгдэл концерн байгуулчихаад тэндээ олон мянган оёдолчид ажиллуулаад суудаг гэж бодож н уу Үгүй шүү дээ .бүтээгдхүүнээ оффистаа бүтээ нь материалаа сонгоно загвараа гаргана.тэгээд хувийн янз бүрийн оёдлын жижиг дунд үйлдвэрүүдтэй загвараа оёулж чанар шалгаад гэрээгээ хийдэг .тэдэнд ажил олгодог.тэр үйлдвэрүүдэд хуулиараа хөгжлийн бэрхшээлтэй ба өндөр настнууд зохих тоогоор бас ажиллаж л суудаг.ингэж нийгмээ авч явдаг .энэ бол ганцхан жишээ.хөдөө аж ахуй ч адилхан.цахилгаан бараа ч хуванцар бүгд адилхан.асар томууд нь жижигэн чирдэг.ийм нийгэм тогтолцоог бүрдүүлж чадахгүй учир начрыг нь олж чадахгүй төр засагтай юм монгол улс .иргэд рүү дайрч гоочилж өмхий үгээр утдаг тэнэг хүмүүс чамаас авахуулаад олон байна
за зөвхөн оёдол дээр жишээ татая.солонгоын LG бн. LG оёмол бүтээгдэхүүнээ бүгдийг. аймаар том оёдлын нэгдэл концерн байгуулчихаад тэндээ олон мянган оёдолчид ажиллуулаад суудаг гэж бодож н уу Үгүй шүү дээ .бүтээгдхүүнээ оффистаа бүтээ нь материалаа сонгоно загвараа гаргана.тэгээд хувийн янз бүрийн оёдлын жижиг дунд үйлдвэрүүдтэй загвараа оёулж чанар шалгаад гэрээгээ хийдэг .тэдэнд ажил олгодог.тэр үйлдвэрүүдэд хуулиараа хөгжлийн бэрхшээлтэй ба өндөр настнууд зохих тоогоор бас ажиллаж л суудаг.ингэж нийгмээ авч явдаг .энэ бол ганцхан жишээ.хөдөө аж ахуй ч адилхан.цахилгаан бараа ч хуванцар бүгд адилхан.асар томууд нь жижигэн чирдэг.ийм нийгэм тогтолцоог бүрдүүлж чадахгүй учир начрыг нь олж чадахгүй төр засагтай юм монгол улс .иргэд рүү дайрч гоочилж өмхий үгээр утдаг тэнэг хүмүүс чамаас авахуулаад олон байна .тухайн брэнд ч бай брэнд биш ч бай тухайн компаны гаргасан загварыг хэрэв дуурайвал маш сайн хуультай хамгаалж чаддаг.тиймээс тэнд баялаг бүтээгдэж байн бас зөв өрсөлдөөн явдаг
за зөвхөн оёдол дээр жишээ татая.солонгоын LG бн. LG оёмол бүтээгдэхүүнээ бүгдийг. аймаар том оёдлын нэгдэл концерн байгуулчихаад тэндээ олон мянган оёдолчид ажиллуулаад суудаг гэж бодож н уу Үгүй шүү дээ .бүтээгдхүүнээ оффистаа бүтээ нь материалаа сонгоно загвараа гаргана.тэгээд хувийн янз бүрийн оёдлын жижиг дунд үйлдвэрүүдтэй загвараа оёулж чанар шалгаад гэрээгээ хийдэг .тэдэнд ажил олгодог.тэр үйлдвэрүүдэд хуулиараа хөгжлийн бэрхшээлтэй ба өндөр настнууд зохих тоогоор бас ажиллаж л суудаг.ингэж нийгмээ авч явдаг .энэ бол ганцхан жишээ.хөдөө аж ахуй ч адилхан.цахилгаан бараа ч хуванцар бүгд адилхан.асар томууд нь жижигэн чирдэг.ийм нийгэм тогтолцоог бүрдүүлж чадахгүй учир начрыг нь олж чадахгүй төр засагтай юм монгол улс .иргэд рүү дайрч гоочилж өмхий үгээр утдаг тэнэг хүмүүс чамаас авахуулаад олон байна .тухайн брэнд ч бай брэнд биш ч бай тухайн компаны гаргасан загварыг хэрэв дуурайвал маш сайн хуультай хамгаалж чаддаг.тиймээс тэнд баялаг бүтээгдэж байн бас зөв өрсөлдөөн явдаг
Монголчууд амиа боддог бэртэгчингүүд
Манжийн колоноос хойш монгол улс 90 онд жинхэнэ тусгаар тогтносон улс болсон
СССР-ийн хаяа дэрлэж жинхэнэ тусгаар тогтнолоо олж манж хятад төвдийн боолчлолоос чөлөөлөгдсөн монгол ХАОС-ын дунд эх толгойгүй хөвж явна одоо НАТО байтугай НҮБ устахдаа хүрч байна имперлист улсууд нүбд захирагдахгүй янз бүрийн гэрээ хэлэлцээр тунаглалаас гарч байна эсвэл манай гариг удахгүй сөнөхийг мэдэж байна монголчуудыг сайхан амьдруулнна гэсээр 35 жил боллоо айл бүрд хүн бүрд ядаж шаварч бай чулуунч бай модон дүнзэн ч бай туйпуун ч бай дулаан алдахгүй байшин барих хөдөлгөөн өрнүүлээчээ гэр амархан хөлдөж хүүхэд өвчилжж байна байр авч хүч хрэхгүй хүмүүсийг байшингийн материалаар хангаж компанит ажил өрнүүлээчээ
Нүгэл бага хий гэхийн оронд нүгэл огт хийхээ болих хэцүү
Монголчууд уйдахаараа сэтгэгдэл бичиж уйдсан нийтлэл бичдэгийн цаана гадныхны далд бодлого байж магадгүй. Хятадууд монголд торго өгсөнөөс монголчууд даавуугаа хийж чадахаа байгаад залхуу