Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2025 онд хийх авто замын засвар, шинэчлэлийн ажил, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдийг хэрэгжилт, сургууль, цэцэрлэгийн газрын асуудал шийдвэрлэсэн судалгааны талаар хэлэлцлээ. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга 34 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 75.2 хувьтай байна. Тодруулбал, бүрэн хэрэгжсэн 7, хэрэгжих шатандаа 18 үүрэг даалгавар байна.
НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр “Бүтээн байгуулалтын жилийн хүрээнд томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжихтэй холбогдуулан тендерийн баримт бичгийг боловсруулж, тендер зарлах ажлуудын бэлтгэлийг хангаж байна. Мөн нийслэлийн хэмжээнд авто замын бүтээн, байгуулалт, засвар, шинэчлэлийн ажлуудыг 2025 оны 07 дугаар сараас өмнө дуусгах, Зайсангийн гүүрний засвар шинэчлэлийн ажлыг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө дуусгах үүрэг даалгавар өгсөн. НЗХГ-аас хуучин гүүрийг дөрөвдүгээр сарын 1-нд дуусгаж, шинэ гүүрийг зургаадугаар сард барьж дуусгахаар ажиллаж байна” гэв.
Мөн бусад үүрэг даалгаврын хэрэгжилтээс дурдвал,
- “Улаанбаатар метро” төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч буюу төслийн (EPC) түлхүүр гардуулах гэрээний нөхцөл бүхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийн I үе шатыг зохион байгуулсан. 2025 оны 2 дугаар улиралд багтаан тендерийн II үе шатыг зохион байгуулж, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
- Улаанбаатар трамвайн ТЭЗҮ, загвар зургийн ажлыг 2025 оны 2 дугаар улиралд багтаан дуусгаж, ЗТЯ-ны дэргэдэх ШУТЗ-ийн хурлаар хэлэлцүүлж, Зам, тээврийн хөгжлийн төвөөр томсгосон төсвийг магадлалаар баталгаажуулах ажлыг зохион байгуулна.
- Улаанбаатар хотын "Шинэ тойрог авто зам" төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, 2025 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр гэрээ байгуулж, ажил эхэлсэн
- Улаанбаатар хотын "Шинэ их тойруу" хурдны зам төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан бөгөөд гэрээ байгуулах шатанд байна.
- 2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газрын 3,949 нэгж талбарт газар чөлөөлөхөөр төлөвлөн, нийслэлийн Засаг даргын 2025 оны А/58 дугаар захирамжийн дагуу нөлөөлөлд өртсөн нэгж талбаруудын газар, эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий компанийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагаа зохион байгуулахаар ажиллаж байна.
- Бүтээн байгуулалтын ажлуудын хүрээнд Сэлбэ дэд төв, Сүхбаатар дүүрэг, Дэнжийн 1000 дэд төвийн дулааны цахилгаан станцын ажил, Сүхбаатар дүүрэг, Орон сууцны 7 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөө, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо Нарны замын баруун, Төмөр замын зоориноос урагш Тээвэрчдийн гудамжтай холбох авто зам, нүхэн гарц зэрэг ажлуудын трасст өртсөн 43 нэгж талбарт НЗД-ын захирамжаар нөхөх олговор олгоод байна.
Сэтгэгдэл3
Авлигал хорооллыг нураана гэж улин хуцаад байсан чинь яасан бэ? Ням Бао данжаад аа..Амны чинь нүх ацныхаа нүхтэй нэг нүх болсон уу? Авлигал аваад амаа амаа таглуулсан уу Ацаа таглуулсан уу?
HAVE YOU LOST YOUR BITCOIN OR FUNDS TO ANY ONLINE SCAM? QUICKLY CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I'd like to express my sincere gratitude to the woman who commented on how she used THE HACK ANGELS RECOVERY EXPERT to recover her bitcoin and return it to her wallet. Coincidentally, I experienced a similar issue and, after losing a total of $1.157 million on a cryptocurrency investment platform, I had been reporting to the Authorities tirelessly for a longtime without getting assistance before I finally got in touch with THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Today, I can attest to their authenticity because, as I type this, I have my lost bitcoin back in my wallet and am in tears of joy. Have you ever been a victim of a scam? I implore you to Contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT. A Certified hacker and Lost Crypto Recovery Expert. Thank God that I found THE HACK ANGELS RECOVERY EXPERT who gave me a remedy that only took 24 hours and I'm grateful for their job well done. I recommen