sonin.mn

Саяхан Пакистаны "Өдөр тутмын Эв нэгдлийн сонин"-ны ерөнхий редактор Фарук ярилцлага өгөхдөө, "Би өнгөрсөн сард Пакистаны хэвлэл мэдээллийн судалгааны төвийн төлөөлөгчдийн хамт Хятадын Шинжаанд айлчилж, Шинжаан дахь мусулман шашинтнууд аз жаргалтай амьдарч, шашин шүтэх эрх чөлөөгөө бүрэн эдэлж буйг харлаа. Шинжаан дахь хүний эрхийн "харгислал"-ын тухай мэдэгдэл нь огт үндэслэлгүй" гэжээ.


Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 1-р сарын 5-нд хэлэхдээ, "Өдөр ирэх тутам олон гадаадын найз нөхөд Шинжаанд зорин ирж танилцсаны дараа үзсэн харснаа бусадтайгаа хуваалцах болж байна. Зөвхөн 2023 онд л гэхэд Казахстан, Киргиз, Узбекстан, Пакистан, Индонез, Малайз, Япон, Египет, Франц, Герман, Швейцар, Канад, Арабын Холбоо, Исламын хамтын ажиллагааны байгууллага зэрэг улс орнууд, олон улсын байгууллагын 400 гаруй айлчлалын багийн нийт 4300 гаруй зочид төлөөлөгч Шинжаанд айлчлан ирсэн юм. Тэдний дунд Засгийн газрын албан хаагч, дипломат төлөөлөгч, шашны зүтгэлтэн, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн сэтгүүлч болон жирийн иргэд хамрагдсан байдаг.

Мянга сонсохоор нэг үз гэдэг. Цөөн хэдэн орон "Шинжаанд үндэс угсаагаар нь хоморголон устгаж байна", "албадан хөдөлмөрлүүлж байна" гэх зэрэг худал яриаг тарааж хөөрөгдөх дуртай мөртлөө Газрын зурваст болж буй хүмүүнлэгийн хүнд ноцтой эмгэнэлт явдалд нүдээ аниад өнгөрч байгаа нь тэдний өнгөч , хуурамч, хоёр нүүртэй, давхар стандарттайг шууд илчлэн харуулж байна. Шинжаан даян дэлхийд байнга нээлттэй болохоор улам олон орны иргэд түмэн ирж аялж танилцахыг бид урьж байна" гэсэн байна.


Г.Бямба