
Хагас дамжуулагч зэрэг экспортын олон бүтээгдэхүүнд хяналтын арга хэмжээ хэрэгжүүлэх гэсэн Японы төлөвлөгөөний талаар Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Ингэхдээ: "Хагас дамжуулагчтай холбоотой арав гаруй бүтээгдэхүүнд экспортын хяналт тавьж, Хятадын олон компанийг "эцсийн хэрэглэгчийн жагсаалт"-д оруулахаар төлөвлөж байгаагаа Японы засгийн газар 1-р сарын 31-нд зарлав. Энэ талаар Хятад улс ямар байр суурьтай байгаа вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад: "Хятад нөхцөл байдлыг анзаарч байгаа. Хэсэг хугацааны турш, зарим улс орнууд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэтрүүлэн ашиглаж, экспортын хяналтын арга хэмжээг дураар урвуулан ашиглаж, Хятадын хагас дамжуулагч зэрэг үйлдвэрүүдэд хориг тавьж, дарамт үзүүлсээр байна. Японы хэрэгжүүлэхээр зорьж буй экспортын хяналтын арга хэмжээ нь аж үйлдвэрийн сүлжээ болон нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй, тогтвортой байдалд нөлөөлж, аж ахуйн нэгжүүд хоорондын бизнесийн хэвийн солилцоонд саад учруулж, хоёр орны аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хохироох болно.
Одоогоор Япон улс холбогдох арга хэмжээний талаар олон нийтээс санал авч байна. Японы тал тухайн салбарын оновчтой дуу хоолойг сонсож, олон улсын эдийн засаг худалдааны дүрэм болон Хятад Японы эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны ерөнхий байдлыг сахин хамгаалах үүднээс үүсч, холбогдох үйлдлийг цаг тухайд нь засч залруулан, Хятад, Японы эдийн засаг, худалдааны харилцааны эрүүл хөгжилд саад учруулах холбогдох арга хэмжээ авахаас зайлсхийж, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ болон нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, жигд шуурхай байдлыг хамтдаа хамгаалахыг хүсэж байна. Хятад улс өөрийн хууль ёсны эрх ашгаа шийдвэртэй хамгаалах арга хэмжээ авах эрхтэй юм" гэж хариулсан байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0