
Хятадын Худалдааны яамны гаргасан тоо баримтаас үзвэл, 2024 онд тус улсын үйлчилгээний худалдаа эрчимтэй өсч, үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ анх удаа нэг их наяд ам.доллароос давсан байна.
2024 онд Хятадын үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 7 тэрбум 520 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14,4%-иар өсөв. Үүний дотор, экспорт 3,175,56 тэрбум юань болж, 18,2%-иар өсөж, импорт 4348.24 тэрбум юань болж, 11.8%-иар өссөн байна. Үйлчилгээний худалдааны алдагдал 1172 тэрбум 680 сая юань болж, өмнөх оныхоос 31 тэрбум 430 сая юаниар буурчээ.
Хятадын Худалдааны яамны судалгааны хүрээлэнгийн Олон улсын үйлчилгээний худалдааны судалгааны газрын захирал Ли Жюнь: "Хятадын үйлчилгээний импорт экспортын жилийн хэмжээ анх удаагаа 1 триллион ам.доллар давж, түүхэн дээд амжилт тогтоож, өсөлтийн хурд мэдэгдэхүйц нэмэгдэж, олон улсын өрсөлдөх чадвар тогтвортой нэмэгдэв, бараа болон үйлчилгээ худалдааны ерөнхий хэмжээнд эзлэх байр суурь дээшилж, хөгжлийн асар их эрч хүч болон чадавхийг харуулсан байна." гэсэн бол
Хятадын Үндэсний хөгжил, өөрчлөлтийн хорооны Макро эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн судлаач Юань Чянь: "Хятадад визгүй зорчих, нислэгийн маршрут гэх мэт өөрчлөлт шинэчлэлтийн олон арга хэмжээ авснаар, дээрх өсөлтөд хүрч чадсан юм, ингээд эерэг үр дүнд хүрч, дэлхийн улс орнуудтай соёлын солилцоо өрнүүлэхийг ахиулахад эерэг үүрэг гүйцэтгэсэн байна." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0