sonin.mn

Хятадын хаврын баярын амралтын долоо дахь өдөр өнөөдөр тохиож байна. Баярын амралтын өдрүүд өндөрлөх дөхөж байгаа энэ үед, иргэд ээлж дараалан буцах замаа өлгөж, төмөр замын зорчигчдын урсгал эрс нэмэгдсэн гэнэ. Хятадын төмөр замын корпорацаас мэдээлснээр, өнөөдөр бүх Хятадын төмөр замаар 16.4 сая орчим зорчигч тээвэрлэх төлөвтэй байгаа бөгөөд 2132 суудлын галт тэрэг нэмэхээр төлөвлөж байна гэжээ.


Г.Бямба