sonin.mn

Буриадын уран бүтээл, түүхийн талаар хэвлэлийн бага хурал боллоо. Буриад яруу найрагч, дуучдын тоглолт энэ сарын 22-23-нд Төмөр замын чуулгад болох аж.


Энэ үеэр уран бүтээлч Буриад эмэгтэй : " "Алтанхан Буриад зон" нэртэй буриад үндэстэй ястны өв соёлыг хөгжүүлэх дуун цэнгүүн хийх гэж байна. Бидний аав ээжийн үед хэлмэгдүүлэлт дайран өнгөрсөн. Тийм учраас "Хол л байна" дууг дуулсан асуудал дээр бид эмзэглэсэн. Яагаад энэ дуунаас болж байна вэ? гэхээр буриад ястан бол өвлөгдөж ирсэн сайхан өв уламжлалтай. Тэр нь шашин соёлоороо ч байгаа. Дуу хуурандаа ч байгаа. Энэ жилийн 7-р сард "Алтаргана" наадам маань дэлхийн хэмжээнд явагдана. Үүнийг дэлхийн Буриадууд маань чагнаж хүлээж байгаа.



Буриад зон олон бол маш олон тасарсан. Бүгд л хэлмэгдсэн. Энэ хар шуурга үр хүүхдүүд бидний зүрх сэтгэлд үлдсэн байна. Үүнийг тэр болгон яриад байдаггүй.



10 настай эрэгтэй хүүхдээр хонь муулуулах хэмжээнд эр хүнгүй болж, аавгүй өссөн хүмүүс. Залуу дуучин эмэгтэйн нэрийг цохож хэлэхгүй, гэхдээ дуун цэнгүүндээ урина. Манай залуу сайхан дуучид гарч ирээд буриад дуугаа, өв соёлоо хөгжүүлээд явах хэрэгтэй гэж ахмад хүний хувьд хэлж байна. Энэ дуун цэнгүүн маань 2024 оны 1-р сарын 22-23-ны хооронд зохиогдоно." гэв.



М.Чой