sonin.mn

Хятадын Төв Радио Телевизийн CGTN суваг Хятадын Ардын Их Сургуультай хамтран Шинэ эриний Олон улсын сурталчилгааны судалгааны хүрээлэнгээр дамжуулан, 38 улс орны 7671 интернет ашиглагчийг хамарсан санал асуулга явуулжээ.




Санал асуулгад хамрагдагсдын 86.8 хувь нь Америкт бууны хүчирхийллийн асуудал ноцтой оршиж байна гэж үзсэн бол 73 хувь нь хар тамхины хэрэглээ нь АНУ-д ноцтой асуудал болоод байна гэжээ. 61.9 хувийнх нь АНУ-ын цагаачдын бодлого нь тэдний эрх ашгийг хамгаалж чадаагүй гэж үзсэн бөгөөд 72.3 хувь нь системийн чанартай арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудал оршиж байна хэмээн үнэлжээ.


Энэ удаагийн судалгаанд хамрагдагсдын 61.3 хувь нь АНУ бол дэлхий дээр хамгийн их дайн үүсгэгч улс гэж үзсэн бол 70.1 хувь нь АНУ-ын үүсгэсэн дайн нь хүмүүнлэгийн хүнд хямрал бий болгосон гэжээ. 91.98 хувийн интернет ашиглагчид нь АНУ гадаадад хурдацтай зэвсэг борлуулж байгаа тул дэлхийн энх тайванд сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн бөгөөд 93.88 хувийнх нь АНУ “Энх тайвныг хамгаалах” нэрээр гадаадад зэвсэг борлуулж байгаа нь үнэндээ дэлхийн хэмжээнд нөхцөл байдлыг өөгшүүлж, дайныг далимдуулан баяжиж байгаа хэрэг гэжээ.


Судалгаанд хамрагдсан интернет ашиглагчийн 64.9 хувийнх нь АНУ хүний эрхээр шалтаг болгож, бусад орныг дарж байна хэмээн шүүмжилсэн бол 85.2 хувийнх нь АНУ өөрийнхөө ашиг сонирхолд нийцэхгүй гэж үзсэн олон улсын байгууллагуудаас гарч, НҮБ-аар цөм болгосон олон талт үзлийн олон улсын дэглэмийг ноцтой эвдэж байна гэжээ.


Энэ удаагийн санал асуулгад Зүүн Ази, Өмнөд Ази, Төв Ази, Зүүн Өмнөд Ази, Ойрхи Дорнод, Европ, Өмнөд Америк Тив, Умард Америк тив, Далайн орнууд, Африк тивийн 18-55 нас түүнээс ч ахмад интернет ашиглагчид оролцсон бөгөөд 67.2 хувийнх нь их дээд сургууль төгссөн хүмүүс байсан гэнэ.


Г.Бямба