.jpg)
“Хятадын могой жилийн хаврын баяр эрч хүчээр дүүрэн байна”, “Хятад улсад аялал жуулчлалын гайхалтай өсөлт гарч байна”, “Хаврын баярын зорчигч тээврийн мэдрэмжийг кино театруудаас мэдэрч байна”... Хаврын баяр амралтын үеэр Хятадын эдийн засгийн уур амьсгалыг хүмүүс мэдэрсэн юм.
Хятадын Олон Улсын радио энэ тухай: "Энэ жилийн хаврын баяр бол дэлхийн анхны "биет бус соёлын өвийн онцлогтой” хаврын баяр бөгөөд ард олны хэрэглээ ид нэмэгдсэн байна. Зарим платформын "соёлын биет бус өв" сэдэвт багц худалдан авалтын захиалга өмнөх оны мөн үеэс 12 дахин нэмэгдэж, зарим ресторанд битүүний оройн зоог барих захиалга дүүрэн байсан. Хятадын дотоодод 501 сая хүн аялж, нийт зардал нь 677.002 тэрбум юань болж, өмнөх оны мөн үеэс тус тус 5.9 хувь, 7.0 хувиар өссөн байна. Хятадын хилийн шалган өнгөрүүлэх цэгээр гадаад дотоодын нийт 14 сая 366 мянган хүн орж гарсан нь ноднингийн мөн үеэс 6.3 хувиар нэмэгджээ. Хаврын баярын үеийн киноны тасалбар, кино үзэгчдийн тоо бүгд дээд амжилт тогтоож, 2025 оны Хятадын киноны зах зээлийн нийт тасалбарын орлого Хойд Америкийг давж, дэлхийд тэргүүлжээ. Халуун эрчимтэй хаврын баярын хэрэглээний зах зээл нь Хятад улсын могой жилийн эдийн засагт сайн эхлэлийг тавьжээ.
Үүний дотор, “соёлын агуулга" болон "технологийн агуулга" хоёр давхацсан нь хүмүүсийн анхаарлыг татав. Хаврын баярын хугацаанд, соёл, аялал жуулчлалын зах зээл маш их эрчимжиж, "соёлын биет бус өв" гэсэн нэр томьёо янз бүрийн платформоор эрэл хайгуулын сэдэв болжээ. Холбогдох платформуудаас авсан мэдээллээс харахад, "хаврын баярын аялал жуулчлал" гэсэн хайлт ноднингийн мөн үеэс 328%-иар нэмэгдэж, эртний хоттой танилцах, ингэ бүжгийн үзүүлбэр, салют буудуулах зэрэг хайлт өмнөх оны мөн үеэс 2-6 дахин нэмэгджээ.
Хаврын баяраар эдийн засаг эрчимжиж, дэлхий дахинд үр өгөөж өгч байна. "Биет бус соёлын өвийн онцлогтой” энэхүү хаврын баяраар, дэлхийн хүн амын тавны нэг нь баяраа янз бүрийн хэлбэрээр тэмдэглэв. Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл "Шяохуншу" платформ дээр гадаадын иргэд хаврын баярын хос үг бичих, банш чимхэх, хаврын баярын гала тоглолт үзэх зэрэг хичээлүүдийг даган сурч, хаврын баярыг хамтдаа шимтэн мэдэрсэн байна.
Хятад улс үүдээ нээж, гаалийн татвараа бууруулсаар байгаа тул Хятадын хаврын баярын бэлгийн багцад шинэ жилийн гадаад бараанууд нэмэгдлээ. Шинэ Зеландын киви, Чилийн интоор, Австралийн хавч, Оросын цасан хавч зэрэг олон орны бүтээгдэхүүн Хятадын зах зээлд түгээмэл болж, Хятадын ард түмний улам бүр төрөлжиж буй хэрэглээний хэрэгцээг хангаж байна. Хятадын Худалдааны яамны тоо баримтаас үзвэл, сар шинийн баярын үеэр Италийн шоколадтай чихэр болон Америкийн цусан дахь сахарын хэмжүүрийн онлайн борлуулалт тус тус 82.1 хувь, 69.1 хувиар өссөн байна.
Үүгээр ч зогсохгүй визний хөнгөлөлт үзүүлэх зэрэг бодлогын дайчлалт дор, “Хятадын аялал”, “Хятадын шинэ жил” хоёр давхцаж, дэлхий даяар хил дамнасан аялал жуулчлалын өсөлтийг эхлүүлсэн юм. Гуравдагч талын платформын мэдээллээс харахад, энэ жил Хятад улсад ирж хаврын баярыг тэмдэглэсэн гадаадын жуулчдын тоо 2024 онтой харьцуулахад 150 хувиар нэмэгдэж, шинэ дээд амжилт тогтоов. Итан хэмээх америк жуулчин Гуанжөү хотод өглөөний цайнд маш их татагдаж, Хятадын шинэ жилийг үзэхээр дахиад хэд хоног үлдэхээр шийджээ. Үүний зэрэгцээ Хятадын жуулчид дэлхийн 2100 гаруй хотоор аялжээ. Америкийн “Аялал жуулчлалын ертөнц” вэб сайтад тэмдэглэхдээ, хаврын баярын үеийн аялал жуулчлалын эрчимтэй хэрэглээ нь 2025 оны Хятадын эдийн засагт бат бөх суурийг тавьсан бөгөөд Хятадын зах зээлийн хөгжил цэцэглэлт нь энэ оны дэлхийн аялал жуулчлалын салбарын хөгжил цэцэглэлтийн бэлэг тэмдгийн шинжтэй эхлэл болно гэжээ.
Саяхан Олон улсын валютын сан 2025, 2026 оны Хятадын эдийн засгийн өсөлтийн таамаглалаа нэмэгдүүлсэн. Сүүлийн өдрүүдэд Францын “Sanofi”, Германы “Volkswagen” зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Хятад дахь төлөвлөлтөө эрчимжүүлж, “HSBC” болон бусад гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагууд 2025 оны дэлхийн хөрөнгө оруулалтын хэтийн төлөвөө гаргаж, Хятадын зах зээлийг өснө нэмэгдэнэ гэж үзсэн байна.
Жилийн төлөвлөгөө хавраас эхэлдэг. Хаврын баярын энэхүү цонхоор илүү нээлттэй, хүртээмжтэй Хятад улсыг дэлхий нийтээрээ харж, Хятадын эдийн засгийн эрч хүчийг гэрчиллээ. Шинэ онд гадаад орчны тодорхойгүй байдал байгаа боловч Хятад улсын эдийн засаг сайжрахын тулгуур нөхцөл боломж, үндсэн чиг хандлага өөрчлөгдөөгүй юм. Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, өндөр түвшинд нээлттэй байлгахыг өргөжүүлэхийн хэрээр Хятад улс эдийн засаг тогтвортой сэргэн сайжрахыг урагш ахиулж, өөрийгөө хөгжүүлж, дэлхий дахинд ашиг тусаа өгөх болно." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0