Удахгүй хэдхэн хоногийн дараа Монголын уламжлалт цагаан сарын баяр болно. Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд Монголын ард түмэн бэлэг сэлт, идээ ундаагаа бэлтгэж ихээхэн хөл хөөрцөг болдог. Тэгвэл жил бүр болдог энэ үндэсний баяраа Монголчууд даруухан тэмдэглэх хэрэгтэй байна. Түүхэн баримтаас үзвэл Монголчуудын цагаан сар нь Хүннү гүрэн болон түүнээс урьд өмнийн угшилтай аж. Тэр үед Монголчууд энэхүү үндэсний баяраа эртний өвөг дээдсийнхээ ёс уламжлалын дагуу ёс төртэй тэмдэглэж ирсэн байна. Тиймдээ ч орчин үед Монголын ард түмэн энэ баяраа тэмдэглэхдээ энэхүү ёс заншлаа дагаж өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлдэг. Гэтэл сүүлийн үед Монголын ард түмэн энэхүү үндэсний баяраа дэндүү нүсэр тэмдэглэдэг болсоор удаж байна. Хамгийн энгийн жишээ хэлэхэд айл бүр маш том ууц бэлтгэж, цагаан сарын ул боовоор чамирхдаг. Мөн айл бүр ууц, ул боовоороо өрсөлдөж, бас баярын үеэр ирсэн зочиддоо өгөх гэж элдэв янзын бэлэг сэлт цуглуулдаг. Үүний зэрэгцээ айл болгон элдэв янзын гадаадын үнэтэй архи, виски худалдан авч, гарын бэлгэнд өөрсдийнхөө зовж олсон мөнгийг зарцуулдаг.
Монголчууд өнөөдөр тэгтлээ баяжаад мөнгө төгрөгөө барж ядсан улс биш, олонхи нь хоног тоолж өл залгаж яваа.
Харамсалтай нь өөрсдийнхөө зовж олсон өчүүхэн мөнгийг цагаан сар, зун намрын их найранд зарж үрээд хамаг байдгаа барж байна. Энэ нь өнөөгийн Монголчуудад тохиолдож буй нийтлэг нэгэн төрлийн гамшиг юм. Эдийн засгийн талаасаа ийм үр дагавартай байдаг бол эрүүл мэнд, биологийн талаасаа бас ихээхэн аюул дагуулдаг. Монголын эртний түүх сурвалжаас үзэхэд эртний монголчууд хонины ууц, ул боовыг ахмад настандаа хүндэтгэл үзүүлэн засч найрладаг заншилтай байв.
Харин өнөө үед монголчуудийн дийлэнх нь тарган хонины ууц, ул боов, архи дарс, бэлэг сэлтээр өрсөлдөж байна. Тийм болохоор жил бүр тэмдэглэдэг энэ баяраа Монголын ард түмэн цомхон тэмдэглэх цаг нэгэнт болсон байна.
Өмнө нь хэдэн жилийн өмнө Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос хэрэглэгч түмэндээ хандан цагаан сарын баярыг цомхон тэмдэглэх уриалга гаргаж байв. Гэтэл хэрэглэгч олон түмэн өнөөг хүртэл энэ уриалгыг үйл ойшоосон хэвээр байна. Тэр үүднээсээ цагаан сарын баярыг ард нийтээрээ цомхон тэмдэглэх нь зүйтэй юм. Тэгэхгүй бол удахгүй болох сар шинийн баяраар ард иргэд маань хамаг байдгаа барж, цаашлаад өр зээлнээс үүдэн ядууралд өртөх эрсдэлд ч хүрч болохыг үгүйсгэхгүй. Тийм болохоор жил бүр тэмдэглэдэг үндэсний уламжлалт цагаан сарын баяраа даруухан тэмдэглэхийг ард нийтдээ уриалж байна. Тэгж байж ард иргэдийн маань амьдрал бага ч атугай хөнгөрч, удахгүй болох сар шинийн баяраа ямар нэгэн хүндрэлгүй тэмдэглэх боломж бүрдэх юм.
Ж.Батдорж
Ням - 04 сарын 26,
2026
Сэтгэгдэл39
Cliche
За хужаа хуанлитай цагаан сар нэртэй домголсон юм болж юүч биш хятадын хар санаагаар явхана дээ үхэр монголчууд монгол нэр нь байхгүй болоод үхэр нь үлдэх нь
хөл боов нь тэмээний чөмөг размертэй боллоо.
Үхрийн цул мах зарим газар 30 мянга хүрч байна. МАН-ын хулгайч нартай барьцсан дамын наймаачид панзчид ямар ч хууль хяналтгүй шулж байна.
cliche print stamp 👣
Цомхон даруухан тэмдэглэх нь зүгээрээ
улны хүмүүс ул боов тавина мөнгөтэй баян дээдэс цагаан илээгээр хийсэн сая хэдэн саяын цагаан сарын цагаан идээний таваг засдаг жишиг гарч гэнэ Хот газрын малгүй малаа хотоос хөөчихсөн борчуулуудад уул улны боов тавиад цагаан сар хийж байна гээд данхайгаад суух нь инээдтэй юм өөх хэн ч идэхгүй түүнийг зүгээр хараад сууна Айл хэсэхэд бусад цаг олддоггүй юмуу байнга л хамтран архи уусаар байгаа
Үхрийн цул мах зарим газар 30 мянга хүрч байна. МАН-ын хулгайч нартай барьцсан дамын наймаачид панзчид ямар ч хууль хяналтгүй шулж байна.
Tiim shuu.....Unen unen...Цомхон тэмдэглэцгээе....
хараалтай хар тангадын зурхайгаар тэмдэглэсэн хүмүүс сайхан амьдрахгүй хар тангад хүртэл сайхан амьдрахгүй мөхчихсан буруу хар өдөр цагаалхаар хараал хүрдэг хар өвчин тусдаг.
Цомхон тэмдэглэх нь зөв. Айл бүр өрөөндөө багтахгүй таваг ууц засаж байгаа нь бүр илүү зан. Үр хүүхдүүдээ дагуулаад аав ээж ах дүү настан буурлуудтайгаа золгоод л болоо. Энэ бол ураг удамын баяр. Бэлэг сэлт бол яахав аа. Боломжоороо л хольж солиод тэгсгээд л болно. Төрийн ёслолын арга хэмжээг айл өрхүүдэд хийгээд байгаа юм шиг санагдана.
Зөв дэмжиж байна. Ууц, ул боов, том хөөрөг, бэлэг сэлт гээд л тун үрэлгэн байна. Хоосон хэлбэрдэж өрсөлдбх юм. Цомхон гэр бүлээрээ ахмаадындаа цуглаад сайхан тэдэглэлмээр юм.
Зөв дэмжиж байна. Ууц, ул боов, том хөөрөг, бэлэг сэлт гээд л тун үрэлгэн байна. Хоосон хэлбэрдэж өрсөлдбх юм. Цомхон гэр бүлээрээ ахмаадындаа цуглаад сайхан тэдэглэлмээр юм.
Малчдын баяр болгоё гэхээр хотоор дүүрэн цагаач малчид
Цагаан сар тэмдэглэх мөнгө дундчууд болон ядуучуудад байхгүй ээ
70 нас хүрээгүй бол ууц бүү тавь!!!! Энэ бол зиндаархаж баян цатгалангаа харуулдаг тэнэгүүдийн аархалын ч баяр биш!!! Хүүхэд байхад 12 мөнгөний дэвтэр 1 ширхэг харандаа л өгдөг байж. Гол нь ахмад настанаа хүндлэх Хахир өвөл давснаа л ёсолж байгха баяр шүү!!
Шинэ жил, мартын наймнаар бэлддэг ширээ дүүрэн хоолоо бэлдээд болох биш үү.
Баяр бүр өөрийн онцлогтой,шинэ жил,мартаар архи дарс,идээ ундаа нь өөр,цагаан сарынх бас өөрийн онцлогтой,яаж тэмдэглэх нь хувь хүмүүсийн асуудал,үүнээс болж монгол улс сүйрээд байгаа юм үгүй л байх,заавал тэгж ингэж тэмдэглэ гээд байгаа нь утгагүй асуудал,тэртэй тэргүй баян хоосны ялгаа асар их үед хүн болгон өөрснийхөө хэмжээнд л тэмдэглэнэ биз дээ,баячууд нь гайхуулаал биз,бэл бинчин нь хүрэхгүй нь атаархаал биз бүгд нэг хэвшмэл тэмдэглэнэ гэвэл түүн шиг худлаа юм үгүй буйзаа???
Монголчууд " улны " амьдралтайгаа эвлэрэх гээд учраа олохгүй л байх шиг байна даа , хөөрхийс ....
Үхрийн цул мах зарим газар 30 мянга хүрч байна. МАН-ын хулгайч нартай барьцсан дамын наймаачид панзчид ямар ч хууль хяналтгүй шулж байна.
Хотод тэмдэхээ болих хэрэгтэй . хөдөөнөө тэмдэглэнэ биз
малчдыг баяр биш дээ! Монголчуудын баяр!
цомхон тэмдэглэх гээд бгаа нь энэ ш дээ. маш олон хүн ирдэг болохоор яаж ч хичээгээд цомхон болдоггүй юм даа, амьдрал мэдэхгүй оорк минь
Хавсай боов тавьдаг Төлөгөн хонины ууц тавьдаг ёсон байв одоо ул боов голдуу лам нар хүрээ хийдээс улбаатай боов шүү
Ул боов манж гаралтай
Маш зөв. Маш том ууц, өвчүү үзүүлэн болгох ямар хэрэгтэй вэ?
Хотод ёстой зохихгүй баяр. 2 намын авлигачид л 90 оноос хойш баян тарганаа гайхуулж идэж ууж баярхаж эхэлсэн. Тэднийг харсан монголчууд дууриаж хөөрцөглөж эхэлсэн шүү дээ. Одоо бол тэгж авлигачид шиг баярхах хэрэггүй хоцрогдсон байх
УУЦ ӨВЧҮҮНИЙ ҮЗҮҮЛЭНГЭЭР УРАЛДААД ЯАХАВ ДЭЭ ХҮН ГАР ХҮРЭХ БИШ ҮЗҮҮЛЭН Л ЮМДАА ЧААВААС
Улсаараа 50 шахам тэрбум$-ын гадаад өртэй байж? Хэн их авилга авч’ хулгай хийж’ улсаа цөлмөсөнөө гайхуулан өөрийгөө илчилж өгдөг өөдгүй новшуудын хулхи шоү болсон доо. Үрэлгэн үхэрүүд
Үхрийн цул мах зарим газар 30 мянга хүрч байна. МАН-ын хулгайч нартай барьцсан дамын наймаачид панзчид ямар ч хууль хяналтгүй шулж байна.
Ууж ид болжийна, бэлгээ болиx xэрэгтэй, Шулууxан xэлэxэд мөнгөө xогийн саванд xийдэг, xүмүүс иx ядардаг эрүүл мэндийн xийгээд эдийн засгийн xувьд иx xоxирдог
Үхрийн цул мах зарим газар 30 мянга хүрч байна. МАН-ын хулгайч нартай барьцсан дамын наймаачид панзчид ямар ч хууль хяналтгүй шулж байна.
Ууж ид болжийна, бэлгээ болиx xэрэгтэй, Шулууxан xэлэxэд мөнгөө xогийн саванд xийдэг, xүмүүс иx ядардаг эрүүл мэндийн xийгээд эдийн засгийн xувьд иx xоxирдог
Цагаан сараар нэг их том ууц, олон хэвийн боовоор таазанд тулсан идээ засах нь нэг төрлийн өвчин шүү дээ. Тэр том ууц чинь доод талаасаа үнэр ороод муудчихдаг, тэгээд ч олон хүний гар хүрч шүлс үсэрсэн мах, хэвийн боовыг дараа нь идэх хэцүү байх хэцүү. Хаяна гэхэд зарцуулсан мөнгөө бодохоор бас нэг тиймхэн. Тйимээс аль болох хөнгөн авсаархан тэмдэглэнэ гэдэг зөв санаа шүү. Хүнд заавал үнэтэй бэлэг өгөх албагүй хичнээн баян байсан ч хэмнэх л хэрэгтэй. Биднийг бага байхад хотод тэгтлээ өргөн тэмдэглэдэггүй байсан 90 ээд оноос хойш хөдөөнөөс ирсэн айлууд болон цээж өвчтэй шинэ баячууд дэвэргэсээр байгаад одоо зогсохоо мэдэхгүй нүсэр тэмдэглэдэг болчихоод байна даа.
Үхрийн цул мах зарим газар 30 мянга хүрч байна. МАН-ын хулгайч нартай барьцсан дамын наймаачид панзчид ямар ч хууль хяналтгүй шулж байна.
Батдорж оо!!! Хүн луувангаа шатаана уу, лаагаа иднэ үү чамд хамаагүй. Чи өөрийгөө л хичээ. Хаана айл болгон том том ууц тавиад бна баримттай бич. Монгол улс ойролцоогоор 400 мянган гэр бүл бдаг, тэд бүгд цагаан сараар ууцаар ширээгээ засвал манай нас гүйцсэн хонины тоо хүрэлцэхгүй.
Үхрийн цул мах зарим газар 30 мянга хүрч байна. МАН-ын хулгайч нартай барьцсан дамын наймаачид панзчид ямар ч хууль хяналтгүй шулж байна.
Цомхон хийх юм бол баярлаж яах юм. Утгагүй гуйлгачин сэтгэлээр бичих юм.
Үхрийн цул мах зарим газар 30 мянга хүрч байна. МАН-ын хулгайч нартай барьцсан дамын наймаачид панзчид ямар ч хууль хяналтгүй шулж байна.