2-р сарын 10-нд БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь мэдээлэл хийжээ. Олон улсын хамтын нийгэмлэгийн маш их анхааралыг татсан DeepSeek-ийн талаарх сэтгүүлчийн асуултад Гүө Жякүнь хариулахдаа," Мэргэжлийн тодорхой асуудлаар та холбогдох байгууллагатай холбоо барьж лавлахыг зөвлөж байна. Одоогийн байдлаар, хиймэл оюун ухааны шинэ технологиуд тасралтгүй хөгжиж, бизнесийн шинэ хэлбэрүүд байнга шинэчлэгдэж, шинэ хэрэглээ хурдацтай өргөжиж, шинжлэх ухаан, технологийн шинэ эргэлт болон аж үйлдвэрийн өөрчлөлтийн чухал хөдөлгөгч хүч болсон гэдгийг онцлон хэлмээр байна.
Хятад Улс ухаалаг өөрчлөлтийг идэвхтэй хүлээн авч, хиймэл оюун ухааны шинэлэг хөгжлийг дорвитой ахиулж, хиймэл оюун ухааны аюулгүй байдалд анхаарлаа хандуулж, аж ахуйн нэгжүүд бие даан шинэчлэл хийхийг дэмжин урамшуулж, дэлхийн хиймэл оюун ухааны хөгжилд эерэг хувь нэмэр оруулж байна. Хятад улс хиймэл оюун ухааныг хүртээмжтэй хөгжүүлэхийг идэвхтэй дэмжиж, хөгжиж буй орнууд чадавхийн бүтээн байгуулалтаа бэхжүүлэхэд тусалж, нээлттэй хиймэл оюун ухааны технологийг сурталчлан баримталж, хиймэл оюун ухааны үйлчилгээний хүртээмжийг ахиулж, бүх улс орон хиймэл оюун ухааны бодит ашиг тусыг хамтдаа хуваалцахыг биелүүлж байна. Үүний зэрэгцээ бид үзэл суртлын хил хязгаарыг эсэргүүцэж, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг урвуулан ашиглахыг эсэргүүцэж, эдийн засаг, худалдаа, технологийн асуудлыг улстөржүүлэхийг эсэргүүцэх болно. Бүх талуудтай хиймэл оюун ухааны чиглэлээр солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хиймэл оюун ухааны өргөн уудам орон зайд хамтдаа гүнзгий эрэл хайгуул хийхэд Хятад улс бэлэн байна" гэжээ.
Г.Бямба
Даваа - 04 сарын 27,
2026
Сэтгэгдэл0