Аюултай хог хаягдлын байгаль орчны менежментийг цаашид бэхжүүлж, экологийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор Хятадын Экологи, байгаль орчны яамнаас санал болгохдоо, 2030 он гэхэд аюултай хог хаягдлын бүхий л үйл явцын мэдээлэлд суурилсан хяналт удирдлагын тогтолцоог улам боловсронгуй болгож, бүх Хятадын хэмжээнд аюултай хог хаягдлыг булах, шийдвэрлэх хувь хэмжээг 10%-ийн дотор хянан барьж, аюултай хог хаягдлын байгаль орчны эрсдэлээс үр дүнтэй урьдчилан сэргийлж, хянаж чадах болно гэжээ.
Тус улсын Экологи, байгаль орчны яамнаас 12-ны өдөр "Аюултай хог хаягдлын байгаль орчны менежментийг цаашид бэхжүүлж, байгаль орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар хатуу хяналт тавих тухай удирдамж" гаргаж дурдахдаа, 2026 он гэхэд Хятад улс даяар аюултай хог хаягдлын байгаль орчны хяналтын гол байгууллага нэгжүүд бүх үйл явцын мэдээлэлд суурилсан хяналт удирдлагыг бүрэн хамруулах болно. 2027 он гэхэд Хятад улс даяар аюултай хог хаягдалтай холбоотой байгууллага нэгжүүд бүх үйл явцын мэдээлэлд суурилсан хяналт удирдлагыг бүхэлд нь хамруулж, аюултай хог хаягдлыг булах, шийдвэрлэх хувь хэмжээ тогтвортой буурч, ашиглаж устгах хамгаалалтын чадавхи болон байгаль орчны эрсдэлээс урьдчилан сэргийлж хянах түвшин цаашид дээшлэх болно гэжээ.
Г.Бямба
Ням - 04 сарын 26,
2026
Сэтгэгдэл0