Бангладешийн “Бизнесийн мэдээллийн өдрийн сонин”-ны мэдээлснээр, цахилгаан автомашины хурдацтай өсөлт нь дэлхийн автомашины салбарыг өөрчлөлтийн шинэ эрин рүү хөтөлж байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогцын хувьд Хятад улсын цахилгаан автомашины салбар чухал байр суурь эзэлж байна. Дэлхийн автомашины үйлдвэрлэгчдийн Топ 50-ын 17 нь Хятад улсынх юм.
Одоогийн байдлаар, Тесла 1.37 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээгээр дэлхийн автомашин үйлдвэрлэлийн нэгдүгээрт орж байгаа бол Японы Toyota Motor 240 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээгээр удаалж байна. Харин Хятадын автомашины хоёр том компани болох Xiaomi 111.9 тэрбум ам. доллар, BYD 110.1 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээгээр дэлхийн эхний аравт жагсаж, Хятадын брэндүүд цахилгаан автомашины үйлдвэрлэлд өндөр амжилт үзүүлж байгааг харуулж байна.
Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Цахилгаан автомашины технологи тасралтгүй хөгжихийн хэрээр дэлхийн автомашины зах зээлийн өрсөлдөөн гүнзгий өөрчлөгдөж байна. Уламжлалт автомашин үйлдвэрлэгчид инновацийн эрч хүчээ нэмэгдүүлж, цахилгаан автомашин болон автомат жолоодлоготой машиныг худалдаанд гаргаж, зах зээлд эзлэх хувь хэмжээгээ бэхжүүлж байна. Үүний зэрэгцээ Хятадын брэндүүдийн хөгжил нь бүтээгдэхүүний шинэчлэлийг дайчлаад зогсохгүй дэлхийн зах зээл дэх байр суурийг дээшлүүлж байна." гэжээ.
Г.Бямба
Ням - 04 сарын 26,
2026
Сэтгэгдэл0