Энэ өдрүүдэд 80 жилийнх нь ойг тэмдэглэн өнгөрүүлж буй Холбоотон гүрнүүдийн Ялтын (Крымын) бага хурлын (1945.02.04-11) талаар монголчуудын дунд гэгээтэй талаасаа тун эерэг санал сэтгэгдэл үлдсэн байдаг билээ. Ялтын (Крымын) бага хурлаар л Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан ба бага хурал дээр их багш Сталин АНУ, Британийг шахаагүй бол тусгаар тогтнож чадахгүй өнгөрөх байлаа гэх үзэл бодол нэн түгээмэл. Хэн хэнийг, бас юуг нь зөвшөөрсөн тухайд хэрэв онолын маргаан дэгдээсэнсэн бол өнөөг хүртэл нэгдсэн дүгнэлтэд хүрэхгүй байсан байх биз ээ.
Рерих, Уоллес, Латтимор
Дээр нуршуу түүх дэлгэж байгаа мэт боловч яриа хэлэлцээнд Дэд ерөнхийлөгч Хенри Уоллес оролцлоо гэдгээс эхлэн Монголтой холбоотой асуудал ил далд, алдаг оног жил шахам яригдаж эхэлсэн байна. 1941 онд Рузвельтээс Чан Кайши руу зөвлөхөөр илгээсэн О.Латтимор Хятад ба Гадаад Монголын асуудлаар голлон ажиллаж байв.
Тэрээр 1942-1944 онд Дайны мэдээллийн албаны Номхон далайн хэлтсийн даргаар ажиллаж, тэр тушаалтайгаа Дэд ерөнхийлөгчөө дагалдан Хятад, Монгол, Зөвлөлтийн Алс Дорнод, Сибирь, Дундад Азиар 1944 онд айлчилжээ.
Хенри Уоллесын оюун санааны удирдагч нь оросын нэрт сэтгэгч зураач Николой Рерих байсан тухай баримт энэ түүхэнд яалт ч үгүй хамаатай. СССР-тай залгаа хилийн дагуу, мөн Гадаад Монголын хил дотор мянга гаран км үргэлжлэх манай өмнийн говьд экспедиц илгээх тухай 1930-аад оны эхэн үеийн Рерихийн санал Вашингтонд таашаагдаж, АНУ-аас дэмжлэг хүлээж, түүнийг нь хамгийн идэвхтэй лоббидсон нь АНУ-ын Хөдөө аж ахуйн сайд Х.Уоллес байжээ. 1933 оны 7 дугаар сард Н.К.Рерихийн тухай анхны яриа Цагаан ордонд өрнөжээ. 1935 оны зун Өвөр Монголд саатаж судалгаа шинжилгээ хийсэн Рерихийн тэр экспедицийн тухай Цагаан ордонд Уоллес байнга мэдээлж, Азийн цээжин дээр Америкт боломж гарч ирлээ гэх ятгалгыг Ерөнхийлөгч Рузвельтэд хүргэж байв. “Рерихийн Пакт” гэх баримт бичгийг (соёлын үнэт зүйлийг хамгаалах тухай олон улсын гэрээ) тэр оны намар нь Ерөнхийлөгчид танилцуулж, энх тайван, хөгжил цэцэглэл, соёлын өвийн тухай Рерихийн санаачилсан даян дэлхийн хөдөлгөөнийг дэмжүүлэхэд хожмын Дэд ерөнхийлөгч Х.Уоллес гол үүрэг гүйцэтгэсэн байх аж. Рерихийн судалгаа бүтээлээс гадна америкчуудыг Монгол руу хандуулсан нэг чухал үйл явдал бол манай анхны уран сайхны кино болох “Монгол хүү” киног 1936 оны сүүлчээр Нью-Йоркийн кино театрын дэлгэцнээ тавьсан явдал хэмээн үзэх үндэстэй.
Гадаад Монголыг сонирхох, тийшээ зочлон очих хүсэл тэмүүллийг бадраахад нь Николай Рерихээс АНУ-ын Дэд ерөнхийлөгчид үзүүлсэн нөлөө ийнхүү 1930-аад онд төлөвшөөд хожим 1944 оны Монголд хийх айлчлалыг нь нөхцөлдүүлсэн гэх таамаг, дүгнэлтийг Рерих судлаачид хийсэн байдаг.
Монгол, Төв Азийн улс түмнийг соёл-угсаатны зүй талаас нь судлан мэдэх танихыг урьтал болгон Х.Уоллес Монголд ирэхдээ Хятад, Монгол, Сибирь, Төв Азиар нийт 43 мянган км аялаж, аяллын явцад оросын их сэтгэгч Николай Рерих дагалдан явав гэсэн мөрүүд зарим эх сурвалжид байна. АНУ-ын Дэд ерөнхийлөгчийн айлчлалын тухай манай ахмад дипломатчдын дуртатгал ном, тэмдэглэлд Николай Рерих Монголд иржээ гэх нэг ч үг өгүүлбэр байхгүй. Тэрээр ирээгүй ч байж болно. Нэрт дипломатч Б.Жаргалсайхан, П.Шагдарсүрэн, дипломатч асан П.Дармаа нарын дурсамжид О.Латтимор ирсэн, Дэд ерөнхийлөгчдөө Б.Ринчений хамт хэлмэрчилсэн гэх мэдээлэл бий. Америкийн тэр эрхэм зочин бол 1911 онд тусгаар тогтнолоо эргүүлж олж авсан, 1921 онд Ардын хувьсгал ялснаас хойш Монголд гадаадын дээд өндөр хэмжээний анхны зочин болсон ба Улаанбаатарт түр саатахдаа “Энэ Монголд чинь монголчууд нь төр барьдаг юм байна”, “Өөрийн баялаг түүхтэй”, “Хятадтай хамаатай зүйл ерөөсөө олж харсангүй”, “Хөгжил дэвшлийн ирээдүй байна” гэх сэтгэгдэлтэй буцсан, тэр тухайгаа ч хожим дурсамждаа бичсэн нь бий. Монгол нь Хятадын бүрэлдэхүүнд байх ямар ч үндэслэл алга, монголчууд ч огтоос хүсэхгүй хэмээн АНУ-ын Дэд ерөнхийлөгч хатуу итгэж үнэмшээд буцсанд айлчлалын гол ач холбогдол оршино.
Тэрээр урт аяллынхаа дараа Вашингтондоо очоод Ерөнхийлөгчдөө айлчлалынхаа тухай илтгэжээ. 1944 намраас Японы эсрэг дайны тухай халуухан яриа Москва, Вашингтонд ширүүхэн өрнөж эхлэв. 1944.10.15-нд Москвад Сталин АНУ-ын Элчин сайд Аверелл Харриман нар уулзахдаа Монголын статус-квог хүлээн зөвшөөрөх асуудлыг анхлан хөндсөн хэмээн манай нэг эрдэмтэн бичсэн нь бий. Сталин АНУ-ын Элчин сайдтай хэд хэдэн удаа уулзаж, Алс Дорнод дахь Зөвлөлтийн хүсэл шаардлагыг (зарим эх сурвалжид өнгөлзлөг гэж нэрлэжээ) тавьж, цаадхи нь ч сонсож төвдөө уламжилж байв. Хэрэв Алс Дорнодод СССР нь төвийг сахисаар байх ахул Манжуур дахь японы цэргийн хүчийг Япон руугаа хаях болно, тэгвэл дайн мөддөө дуусахгүй гэдгийг америкийн тал гүнээ ойлгож авчээ. Яриа хэлэлцээний явцад “Ази дахь СССР-ийн нутаг дэвсгэрийн шаардлага” гэгч тодорхой болж иржээ. Тэр шаардлагыг нь Японыг бутцохисны дараа хангаж өгнө гэдэг дээрээ Крымын бага хурлын өмнө яг тохиролцож чаджээ.
Монголын горьдлого
1944 оны зун АНУ-ын Дэд ерөнхийлөгч Монголд айлчилсны дараа Улаанбаатарт хөл хөдөлгөөн эрс идэвхжив. Дэлхийн томхон гүрэн, II дайны холбоотон гүрэн– АНУ-ын төрийн том зочныг амжилттай хүлээн авсан Монголын удирдагчдад эрх чөлөөний амт илэрхий мэдрэгджээ. 1944 оны сүүлчээр БНМАУ-ын Ерөнхий сайд маршал Х.Чойбалсан ЗСБНСУ-д ажлын айлчлал хийв.
Үүнээс өмнөх айлчлалууд нь албан ёсны гэж тооцогддоггүй байлаа. Нэрт дипломатч Б.Жаргалсайхан гуайн дурссанаар, айлчлалын явцад маршал Москва дахь Элчин яамандаа зочилж, Элчин Ж.Самбуутай удтал хөөрөлдөх зуураа “Монгол улс маань арван хэдэн сая хүнтэй болно гэсэн үг шүү дээ” хэмээн ярьж байжээ.
Алс Дорнодын дайндаа Монголыг татан оруулахын тулд Сталин Чойбалсанд нийт монгол угсаатны удирдагч болгоно хэмээн тал засан баярлуулж хөөргөсөн хэмээн Б.Жаргалсайхан гуай бичсэн байх аж. Тусгаар тогтнолоо олон улсын хэмжээнд баталгаажуулаад зогсохгүй хил залгаа Өвөр Монголыг чөлөөлөн авах тухай үндэсний хийрхэл ийнхүү Монголд дэвэрчээ. Харамсалтай нь Ялтад гурван гүрэн Монголын талаар ямар тохиролцоонд хүрсэн, ер нь Ялтад юу болж өнгөрсөн талаар Зөвлөлтийн талаас Москвад суугаа манай Элчин яам, Элчинд, эсвэл Улаанбаатар дахь Элчин яам нь ямар нэгэн мэдээлэл манай талд өгөөгүй юмсанж. Статус-кво гэдгээ ч тэр үед төсөөлж, томъёолж судлаж байсан нь үгүй болов уу. “Гэтэл аль Хаант засгийн үеэс уламжилж ирсэн Орос гүрний бодлого нь Халх Монголыг бусад монгол угсаатнаас нь тусгаарлах бодлого баримталж ирсэн тул Сталин хэдийгээр бага ястан боловч бас л тийм бодолтой, энэ бол их дээр үеэс улбаатай асуудал.
ХХ зууны эхэн үеэс л Орос нь Монголын асуудлыг зөвхөн Гадаад буюу Халх Монголын хэмжээнд л авч үзэхийг хичээж ирсэн нь гагцхүү Хятадын шахалтаас ч болоогүй, бас Буриад, Ойрд гээд бусад хязгаар нутгийнхаа үндэстэн ястны асуудалтай холбон үзэж байснаас болсон хэрэг” гэсэн мөрүүд Б.Жаргалсайхан гуайн номд байна.
Статус-кво гэдэг нь ердөө энэ л дээ. 1945 оны байдлаар тэр үеийн Гадаад Монгол (БНМАУ) өөрийн хил хязгаарын хүрээн дотор оршиж байсан нь үнэн, Хятад мэдэлдээ авч чадаагүй байсан нь үнэн, иймд Гадаад Монголын оршин буй бодит үнэнийг л зөвшөөрүүлье. Энэ утгаар Ялтын хэлэлцээрт тусгагдсан статус-кво нь Монголын нутаг дэвсгэрт илүү хамаарах болохоос монгол туургатан, монголын хүн амд нь хамаарах учиргүй хэмээн их гүрнүүд үзжээ. “Статус-кво гэдэг нь тус улсын хувьд газар нутаг, хил хязгаарт өөрчлөлт оруулахгүй гэсэн утга бөгөөд монголчуудын хуваагдмал байдлаасаа ангижирч, нэгэн дээвэр дор улс гэрээ сэргээн засах гэсэн олон жилийн хүсэл мөрөөдөлд нь хязгаар тавьсан хэрэг” хэмээн Б.Жаргалсайхан гуай дүгнэж байна.
Статус-кво нь тусгаар тогтнол болж шат ахив
Европт дайн дууслаа. Харин Алс Дорнодод дэлхийн II дайн үргэлжилсээр. Япон Квантуны армидаа гол найдлага тавьж байв. Манжуур дахь цэрэг-аж үйлдвэрийн хүчирхэг бааздаа түшиглээд, гол нь тийшээ америкийн нисэх хүчин хүрч амжаагүй тул дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ хэмээн японы цэргийн командлал үзэж байлаа. Хятад ч ацан шалаанд оржээ. Японыг дийлэхгүй, гэтэл Европт Холбоотон гүрнүүд дайсангүй болчихсон байдаг, авралын гараа Хятад руу сунгахгүй юм байх даа? 1945 оны 6 дугаар сар хүрч байж АНУ-аас ДИУ-д суугаа Элчин сайд П.Херли Чан Кайшид Крымын бага хурал дээр байгуулсан нууц хэлэлцээрийн тухай мэдээллийг албан ёсоор өглөө. Хятадын эрх ашгийг баахан хөндөөд тавьчихсан албан ёсны тохиролцоо лав гурван сар таг дараастай байсныг Хятадын лидер олж мэдээд ухаан алдах дөхөв. Шууд Москватай харилц, бараг хөлд нь сөгдөж хэлэлцээ хий хэмээн америкийн Элчин сайд Гоминданы даргыг ятгав.
Гадаад Монголыг горьдолтгүй боллоо, Зүүн хойд Хятадын гурван муж нь коммунистуудын хяналтад орчихно, эс тэгвээс Япон Хятадаас огт гарахгүй, дайн үргэлжилнэ, Хятад улам сульдана. Гээд уйлан дуулан байж зөвшөөрөхөөс өөр яах вэ?
Харин Ялтад томъёолсон “Гадаад Монголын статус-кво” гэдгээ Сталин “БНМАУ-ын тусгаар тогтнол” гэж томъёолон 1945 оны зун Гоминданы Хятадад тулгаж зөвшөөрүүлэв. ДИУ-д суугаа америкийн Элчин сайд П.Херлийн Чан Кайшид ятгаж тулгасны дагуу Хятадын удирдагч Гадаад хэргийн сайдаа, орос эхнэртэй, Зөвлөлтийн хүргэн хүүгээ, шинэ Гадаад хэргийн сайдаа Москва руу хэлэлцээ хийлгэхээр илгээлээ. Хэлэлцээний гол сэдэв нь Гадаад Монгол. Гадаад Монголыг л тусгаар тогтнуулахгүй байвал өөр ямар ч асуудлаар буулт хийхэд бэлэн гэж очив. Сталины гаргаж ирсэн тайлбарууд нэн ноцтой. Хэрэв Гадаад Монголыг одоо л суллаж тавихгүй бол цаадуул чинь Танай мэдлийн Өвөр Монголыг босгож аваад сүүлдээ дийлдэхээ болино, Гадаад Монголд бид стратегийн ашиг сонирхолтой ба ирээдүйд Япон хүчирхэгжээд эргээд довтолбол Гадаад Монголоор Сибирийг халхлах буфер бүс болгоно гэхчлэн. Тэгж тэгж нэг сайд нь зөвшөөрч чадахгүйгээ илэрхийлэн Москвад байхдаа огцорч, орных нь шинэ сайд Чуньцинээс Москвад очин хэлэлцээг дуусгаж, 1945.08.14-нд Зөвлөлт Холбоот Улс, ДИУ-ын хооронд Найрамдал, холбооны тухай гэрээнд гарын үсэг зурав. Гэрээ 30 жилийн хугацаанд хүчин төгөлдөр, байгуулагдсанаасаа хойш 10 өдрийн дараа хүчин төгөлдөр болсон.
Гэрээг ноот дагалдсан бөгөөд түүнд “БНМАУ-ын тусгаар тогтнолыг ДИУ хүлээн зөвшөөрнө” хэмээн заажээ. Энэ гэрээ ба ноот 1950 он хүртэл мөрдөгдөв. Ноот дээрхи заалтын дагуу Хятадын тал Гадаад Монголын хүн амаас санал асуулгах болж, тэр оны намраа тусгаар тогтнолоо баталсан санал хураалтыг монголчууд зохион байгуулж, Хятадаас эгнэгт саллаа гэдгээ нотолжээ.
Хятадад ардын хувьсгал ялж БНХАУ байгуулагдсаны дараа Гоминданы Хятадтай байгуулсан дээрхи гэрээг цуцлаж БНХАУ-тай 1950.02.14-нд мөн л 30 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх учиртай Найрамдал, холбоо, харилцан туслах тухай Гэрээ Москвад байгуулав. Гэрээ байгуулахдаа өмнөх 1945 оны адил хоёр тал ноот солилцов. Уг ноотод 1945 онд явагдсан референдум болон БНМАУ, БНХАУ хоёр дипломат харилцаа тогтоосныг харгалзан БНМАУ нь тусгаар тогтнон оршин буйг хүлээн зөвшөөрснөө зарлахаар тохиролцов гэсэн мөрүүд бий. Энэ утгаар авч үзвэл, олон улсын эрх зүйн хувьд манай тусгаар тогтнол олон улсын хэмжээнд зарлагдаж, баталгаажин, өнөөг хүртэл мөрдөгдөж байгаагийн эхлэл нь 1950.02.14-ний өдөр, Ялтын бага хурлаас хойш яг 5 жилийн дараа болж таарч байна.
Ялтын бага хурлын ач холбогдол
Мэдээж түүхэн ач холбогдолтой гэж дүгнэж ирсэн. Дэлхийн дайны үед болж өнгөрсөн олон улсын хамгийн том, чухал зөвлөлгөөн, Гитлерийн эсрэг эвслийн гишүүн гүрнүүдийн хамтын ажиллагааны гарааны эхлэл, хоёр туйлт ертөнц, Европыг дорно, өрнө хэмээн зааглахын эхлэл гээд ач холбогдлуудын жагсаалт ярайна. Олон улсын харилцааны “Ялтын тогтолцоо” гэх бүхэл бүтэн эрин үеийг тэгэхэд үндэслэжээ. Энэ тогтолцоо хүчний тэнцвэрийг хав барьж чадаж байсан учраас хүн төрөлхтөн III дайнаа амсаагүй, цөмийн мөргөлдөөнд татагдан орчихоогүй юм.
Дайны дараахи Европын газрын зураг дээрхи демаркац хилийн шугам 45 жил хөдлөөгүй, эцэст нь СССР өөрөө задран унаж, Төв ба Дорнод Европ дорнод эвслээ тарааж, Европын цоо шинэ газрын зургийг буй болгосон. Ялтын тогтолцоо түүх болсон ч түүний буй болгосон бусад механизм ажилласаар байна.
Энэ бол НҮБ ба НҮБ нь 80 дахь жилдээ хүн төрөлхтөний өмнө түүхэн үүргээ гүйцэтгэж явна. Европт хил хязгаарыг хүчээр өөрчлөх (өнөөгийн Крым ба Донбасс, Украины өөр хоёр мужийг ОХУ тулгаж шахаж буй) түрэмгий санаа 2022 оноос цухалзсан, Алс Дорнод нь Ялтад тохиролцсон хэм хэмжээнээс зөрчигдсөнгүй, Гадаад Монгол нь Монгол Улс хэвээрээ оршин тогтнож, хөгжиж цэцэглэлээ. БНХАУ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хангаж байна. СССР-ийн Алс Дорнодын хил ОХУ-ын өнгөн дээр зөрчигдсөнгүй, ОХУ, Япон, БНАСАУ, БНСУ хэдийгээр зөрчилтэй ч зэрэгцэн оршиж байна!
-Үргэлжлэл бий
Д.Баярхүү
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл21
Америкийн ардчилал хүний эрх, эрх чөлөөний бодлого бол аливаа улс орны ард түмнийхэн гараар ардчиллын эсрэг үзэл бодолтой намууд эрх баригчдыг огцруулж, оронд нь наагуураа ардчилсан хэрнээ цаагуураа америкийн ашиг сонирхлын талд үйлчилдэг гар хөл болсон утсан хүүхэлдэйнүүдээ улс төрд томилж, тэдний гараар дамжуулан америк улс нь тухайн улс орнуудын улс төр банк санхүү эдийн засаг мөнгөн тэмдэгт уул уурхайн баялагт хяналтаа тогтоодог юм.
Шаа шаа. Ардчиллын хүчинд олон юм ингээд бичээд сууж байж битгий хуцаа. Одоогоор үүнээс илүү дээр юм бодож олоогүй л байна.
бас нэг орос тролль
Францтай хийсэн урааны гэрээг болих хэрэгтэй. Цаг авсан хоосон гэрээнд итгээд яахав. Дэлхийн 3-р дайн гарвал монгол францын хооронд дайн болно. Иймд хоосон гэрээний гай их юм. Франц бүүр европын захад байхад монгол яахаара дайн хийхвэ гэж бодож байгаа бол эндүүрэл шүү. Монгол улс 13 зууны хүчирхэг үе шиг дайныг хийж чадна.
Карл Марксийг багш ! Лeнинийг бурхан ! Сталиныг эзэн гэж хэлдэг юм ! мэдэж ав ! Сталин бол их багш биш зүгээр их эзэн юм ! Удахгүй Путин үхвэл Орос задрана сулрана хоорондоо дайтна ! Тэр үёд Оросоос Япон улс Курилын арлууд Сахалин хоёрыг авна ! Хятад улс ар Монгол Приморийн хязгаар хоёрыг авна ! Амёрик Чукотк Камчатк хоёрыг авна ! Финлянд Карeлийг авна ! Гeрман хуучны зүүн Прусс буюу Калининград мужийг авна ! Укриан Крым Донбасс хоёрыг авна ! Азёрбайжан Дагёстаныг авна ! Гүрж улс өмнөд Осeтийг авна ! Ингэж авах гээд одоо нууц идэвхтэй бэлдэж байна !
"Хятхд улс Монголыг авна" гэснээс бусад нь таалагдаж бнаа, ер нь л үнэн юм шүү !
шазгар баярхүү нэг их түүх мэддэг юм шиг, амьдарч туулсан юм шиг битгий худлаа түүх гуйвуулаад байгаарай, чиний бичсэн бүхнээс чинь хөлсний пялдагын үнэр үнэртдэг шүү И.В.Сталины санаачилж шахаж хийсэн Ялтын Гэрээ, 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, АНУс санхүүжүүлж зэвсэглэсэн Гоминдан Оспаны эсрэг баруун хязгаарын түүхэн тулалдаанууд, Бүх ард түмний Тусгаар тогтнолын санал асуулга, Үндэсний удирдагч Х.Чойбалсангийн хүчин зүтгэлээр Монгол улс Тусгаар тогтносон юм. барууныханы арилжаа наймааны өчүүхэн хуйвалдааныг чам мэт нэг их том түүхэн асуудал болгох гэвэл барахгүй шүү
Дебыль ээ,,,,мэддэг нь бичсэн байнаа,,,эмээ уу,,,,
66.181.160.80-д. Тантай санал нэг байна. Дээр нь 1941-1945 оны Агуу Их Эх орны дайны хүнд жилүүдэд цор ганц үнэнч хобоотон нь байж, хуруу хумсаа хагалан байж сэтгэл харамгүй тусалж байсан нь бас том фактор болох нь гарцаагүй.
23 р сургуульд 80 онуудад ахлах ангид сурч байхад « обществознание багш Гореликов гэгч « Монгольская помощь была мизерной» Ну что это танковая Колона ? Это 50-60 а то и ещё меньше. У нас на Сражениях Курской Дуге за день горели по 500-600 танков . США и Великобритания помогали больше. Гэж гайхуулан хэлж байв. Оросууд Монголын тусламжийг нэг их зуйл гэж уздэггуй. Ядарч туйлдсан намхан ухэж буй Монголын морины хошоо Тэр тусламжид босгож байхав..Монголию символизирует .. Сайн бод МУИС профессор
К сведению МУИС-ийн профессора 139.5.219.224 Битва на Курской дуге - одно из самых значительных сражений Второй мировой войны. По различным источникам, количество танков, участвовавших в битве, и число подбитых танков может несколько различаться. Однако, согласно наиболее распространенным данным: На стороне СССР: - Участвовало: около 3 400 танков и самоходных артиллерийских установок (САУ). - Подбито/уничтожено: примерно 1 600-1 800 танков и САУ. На стороне Германии: - Участвовало: примерно 2 900 танков и САУ. - Подбито/уничтожено: около 1 500-1 700 танков и САУ. Эти цифры могут незначительно варьироваться в зависимости от источников, но в целом дают представление о масштабах танкового противостояния в ходе Курской битвы.
107.77.227.170-д. Ойлгож байна, ойлгож байна. Наад талаар чинь зөндөө сонссон. Зарим монголчуудаас. Оросуудаас бас. Эхлээд Москвагийн төлөөх тулалдаан, дараа нь Сталинградын их тулалдаан, тэгээд Курскийн дэргэд танкийн их тулалдааны талаар зөвлөлтийн болон оросын өөрийнх, тэгээд америкийн, английн,германы, японы баримтат кино, нэвтрүүлгийг зөндөө үзсэн. Бүүр Курскийн дэргэдэх тулалдаанд оролцсон ветерантай уулзаж бага зэрэг ярих завшаан тохиож байлаа. Түүнтэй хамт явсан харьцангуй залуу хамаатан нь монголчуудын тусламжийг сайн мэдэж байв. Тэгээд "Друг познается в беде" гэсэн билээ. 2000 оноос хойш оросууд түүхээ дахин нягтлан харж, дайны хүнд жилүүдэд жинхэнэ зүрх, сэтгэлээрээ тусалсан цорын ганц нөхөр бол БНМАУ, харин Америк, Английн тусламж бол өндөр хүүтэй зээл байсан юм гэдэг үзэл, бодолтой болох хандлагатай болсон. Америкийн Lend lease-ийг ЗХУ бараг 1990 оныг хүртэл төлсөөр барагдуулсан.
Чи трампыг монголд уул зуулы гээд бсан мэдэмхии гар яасан бэ
Аливаа өсч үржиж буй юмс чинээндээ хүрээд хагарах, өсөлт зогсч доройтох хууль ёсны жамтай байдгийн адилаар залуухан хятад улс одоо чинээндээ тулсан боловуу гэж найднам.
Хятад одоо хага үсэрч СССР шиг задарнаа !
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Крым буюу Хэрэм нь Их Монголын Зучи хааны Эзэн Чингис хаанаа зарлигаар одноосно Алтан Ордын улсын цоллог ялын газар байсан. Ялтай -Осуждённый гэх нэрээр (ялгаагуй манай Зуунгарын хойчис Халимагуудын нийслэл Элстэй/Элиста гэдэг луугээ) Хот. Мон Сталин багш гэж нийтлэг биш томьео нэр огчээ. 3-р Д ер нь Баярхуу гуай карьерный дипломат биш дурдээ итгэсэн дилетант . Гэхдээ Сайн Боддог ,идэвхи зутгэлтэй Монголын (Халхын гэж хэлээгуй) Хотын Сэхээтэн багш хун байна. Мэргэжлийн дипломатууд таг дуугуй явж Марлборо дипломат шуудангаар зоож Газар зарж Хороолол бариулаж « ажил « хийж явахад энэ хун сухая сэдвээр бичиж бг нь сайшаалтай юм.
Чухал сэдэвээр
Одоо ЗХУ Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрч байна. Монголчууд аль болох хурдан тусгаар тогтнолоо зарлах хэрэгтэй. Гэхдээ үүний тулд танай улс хүчтэй болох ёстой. Та нар хүчтэй болбол хятадуд танайх руу халдаж зүрхлэхгүй. 1934 он.
За энэ юу бичих ойлгомжтой