Саяхан Филиппиний өндөр албан тушаалтнууд АНУ-ын армийн Филиппинд байрлуулсан дунд тусгалын пуужингийн "Тайфон" системийг худалдаж авахаар төлөвлөж байгаагаа дахин мэдэгдэж, Хятадын Өмнөд тэнгисийн асуудлыг "Тайфон" дунд тусгалын пуужингийн асуудалтай холбон тайлбарлав. Үүгээр ч зогсохгүй Филиппинд суугаа Канадын Элчин сайд Хартман хэлэхдээ, хоёр тал бие биенийхээ нутаг дэвсгэрт цэргээ байршуулах боломжийг олгох зорилготой “Айлчлалын хүчний статусын гэрээ” хэлэлцээр эцсийн шатанд орж, энэ онд багтаан гарын үсэг зурна гэж мэдэгдлээ. Хятадын Өмнөд тэнгист үймээн дэгдээхийн тулд гадны хүчинд дахин дахин найдаж Филиппин хүссэн "аюулгүй байдлыг" олж чадах уу?
Энэ тухай Хятадын Олон Улсын Радио:
"Энэхүү стратегийг хэрэгжүүлэхийн тулд Филиппин улс АНУ-д цэргийн баазынхаа нээлтийг өргөжүүлж, АНУ-д дунд тусгалын пуужингийн системийг нутаг дэвсгэртээ байрлуулахыг зөвшөөрч, АНУ-тай Цэргийн тагнуулын хамгаалалтын гэрээ, Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны удирдамжид гарын үсэг зурсан. Үүний зэрэгцээ Филиппин Японтой харилцан нэвтрэх гэрээнд гарын үсэг зурж, Канад, Францтай ижил төстэй гэрээ хэлэлцээр хийж, Филиппинд цэргийн оролцоог бий болгохын тулд бүс нутгийн гаднах томоохон гүрнүүдийг татан оролцуулжээ. Түүнчлэн Филиппин мөн Америк-Япон-Филиппин, Америк-Япон-Филиппин-Австрали зэрэг олон талт жижиг механизмуудад идэвхтэй нэгдэж, Америкт түшиглэсэн хоёр талт болон олон талт аюулгүй байдлын хамтын ажиллагааны сүлжээг байгуулахыг зорьж байна.
АСЕАН-ы орнууд удаан хугацааны турш "их гүрнүүдийн тэнцвэрт байдал" стратеги, олон талт үзэлд суурилсан аюулгүй байдлын бүтцийг баримталж ирсэн нь Зүүн өмнөд Азийн орнууд хүйтэн дайны хувь заяаг давтахаас зайлсхийж, аюулгүй байдлын сорилтыг хамтран эсэргүүцэх үндэс суурь болсон юм. Харин Маркосын Засгийн газар АНУ-ыг Зүүн өмнөд Ази дахь цэргийн ноёрхлоо өргөжүүлэхийг "ганц тал"-аас дэмжиж, ялангуяа АНУ-д дунд тусгалын пуужингийн системийг арлын эхний гинжин хэлхээнд байрлуулахыг зөвшөөрсөн нь АСЕАН-ы аюулгүй байдлын стратегийн замаас хазайж, АСЕАН-ы томоохон гүрнүүдийн өрсөлдөөний “зохицуулагч”, “буфер бүс” болох нөлөөг сулруулсан юм. Тэдний үйлдэл нь АСЕАН тэргүүтэй бүс нутгийн аюулгүй байдлын бодлогын тэнцвэрийг алдагдуулбал тэд хэрхэх тухайгаа бодох ёстой юм.
Филиппин нь бүс нутгийн гаднах орнуудын дэмжлэгтэйгээр Хятадын Өмнөд тэнгист зохисгүй ашиг олохыг оролдож, Хятадын Өмнөд тэнгисийн асуудлыг АНУ-д дунд тусгалын пуужингийн систем байрлуулах шалтаг болгон ашиглаж буй нь Хятадын Өмнөд тэнгисийг "эрсдэлтэй бүс" болгоход хүргэж байна. Хятад болон АСЕАН-ы орнуудын хамтын хүчин чармайлтаар Хятадын Өмнөд тэнгис урт удаан хугацаанд энх тайван тогтвортой байдлаа хадгалсаар ирсэн. Хамгийн чухал туршлага бол шууд холбогдох талууд яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, Хятад болон АСЕАН-ы орнууд тэнгисийн энх тайвныг хамтаар сахихыг шаардаж ирсэн явдал юм. АНУ-ын "Тайфун" дунд тусгалын пуужингийн систем нь Зүүн Өмнөд Азийн ихэнх орнуудыг хамрах тусгалтай стратегийн давшилтын зэвсэг юм. Филиппин улс АНУ-тай хамтран ажиллаж, геополитикийн сөргөлдөөн, зэвсгийн уралдааны эрсдэлийг бүс нутагт нэвтрүүлсэн "Тайфон"-ыг нэвтрүүлсэн нь бусдад болон өөртөө хор хөнөөл учруулж буй үйл хэрэг юм.
Филиппиний аюулгүй байдлын шинэ стратеги нь Филиппиний Засгийн газар нөхцөл байдлыг ноцтой буруу үнэлж байгааг харуулж байна. Дотооддоо Филиппиний Засгийн газар сонгогчдыг хууран мэхэлж, "Хятадын заналхийлэл" гэж гүтгэхийг ашигласан; Хятадыг хязгаарлаж буй гэдгээ олон улсад харуулахыг оролдож, тэдний тусламж болон аюулгүйн дэмжлэг авах гэсэн зорилготой юм. Үнэндээ Филиппин өөрөө бусдад ашиглуулж буй дүр юм. Филиппин барууны орнуудын "дэмжлэг"-т найдаж, улс орныхоо хувь заяа, аюулгүй байдлаа хүлээлгэн өгч буй нь Филиппинд аюулгүй байдлыг бэлэглэх бус харин аюул учруулж болзошгүй юм." гэжээ.
Г.Бямба
Баасан - 04 сарын 24,
2026
Сэтгэгдэл1
Хятадыг задалж олон жижиг улс болгоорой.