sonin.mn

Та бүхэн Хөххот дахь Өвөр Монголын музейд очиж байсан уу ? Тайлбар танилцуулгыг нь бүрэн уншиж үзэх юм бол бараг бүтэн өдөр зарцуулахуйц аж.




Уг музей нь тус өөртөө засах орны цорын ганц цогц агуулгатай музей бөгөөд Хятадын үндэстний цөөнхийн бүс нутагт хамгийн анхбайгуулагдсан музейн нэг. Музейн цогцолбор барилгын талбай нь 64 мянган метр квадрат бол 15 мянган метр квадрат үзэсгэлэнгийн талбайтай.




1957 онд байгуулагдсан Өвөр Монголын музейд хуучин чулуун зэвсгийн үеэс Мин, Чин гүрний үе хүртэлх түүхэн дурсгалт зүйлс, орчин үеийн болон хувьсгалын дурсгалт зүйлс, үндэсний ардын соёлын дурсгалт зүйлс, палеонтологийн олдворуудыг багтаасан нийт 150 мянга гаруй ширхэг цуглуулгатай.


Г.Бямба