ПАРИС, 2025 оны хоёрдугаар сарын 16 /BBC/. Европын удирдагчид ирэх долоо хоногт Украины асуудлаар яаралтай дээд хэмжээний уулзалт хийхээр болжээ. АНУ Оростой хийх энхийн хэлэлцээндээ тус тивийн орнуудыг оролцуулахгүй байх төлөвтэй байгаа энэ үед уг уулзалтыг товлосон байна.
Парис хотноо болох дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж буй Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер хэлэхдээ, “манай үндэсний аюулгүй байдлын хувьд чухал мөч” тохиож байгааг онцлоод, Европ НАТО-д илүү их үүрэг гүйцэтгэх ёстой гэдэг нь тодорхой байна гэв.
Дайныг зогсоох талаар Европын удирдагчидтай зөвлөлдөх боловч АНУ, ОХУ-ын хоорондын ямар ч яриа хэлэлцээнд тэднийг оролцуулахгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Украины асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Кит Келлог мэдэгдсэний дараа дээрх уулзалтыг товложээ.
Цагаан ордны өндөр албан тушаалтнууд ойрын өдрүүдэд Саудын Арабад Орос, Украины төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байгаа талаар АНУ-ын албаны хүмүүс мэдэгдээд байна. Бямба гарагт мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярьж, хоёр талын дээд хэмжээний уулзалтад бэлтгэхийн тулд тогтмол харилцаа холбоотой ажиллахаар тохиролцжээ.
Д.Трамп, В.Путин нар энэ сарын 12-нд утсаар ярьсан нь Вашингтон, Москвагийн хооронд сүүлийн гурван орчим жилийн хугацаанд хийсэн анхны яриа хэлэлцээ болсон юм. Д.Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд ойрын өдрүүдэд Саудын Арабад Орос, Украины төлөөлөгчидтэй энхийн хэлэлцээ хийж эхэлнэ гэж АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Майкл Маккол Ройтерс агентлагт мэдээлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл11
Европын асуудлаа Европдоо шийдэх нь зөв
Европ тив ардчилал даяарчлал цагаачлалын замаараа мөхвөл таарна.
Европ үнэндээ жулдаад байнаа
Яг дайныг зогсооx гэxээр энэ Европууд шаврийн xаалт болоод байгаа юм байгааг одоо л ойлголоо. Балай xогнууд юм аа, Өөрсдөө байглийн нөөц зэр зэвсэг юу ч үгүй байж
Аль эрт Туркийн гэрээгээр зогсчиx дайныг Английн ерөнxий сайд гэж нөxөр баллаа биздээ, тэрнээс xойш xичнээн xүн үxэв, тийм улсыг цаазаар аваx xэрэгтэй !!!
Путин зогсооё л гээд байx юм эд үргэлжлүүлнэ л гээд байx юм, xэцүү юм аа
Оросыг задраасай гээд байгаа троллууд доорх холбоос руу ороод уншаач. https://todmedee.mn/24663.html
Унших шаардлагагүй л дээ..Оросын бөгс долоогч оо
Монголоос маань зайлдаа хятадын бөгс долоогчоо.
Украинчууд дахин 3 жил тулалдахаар шийдсэнээ дуулгавал бөгс Путлерчүүдын царай яаж хувхай цайх болоо
ОроZыг устгаж байж дайн зогсоно шүү дээ хүүхдүүдээ Монголчууд ирээдүйд Алдарт дайчдын удам Украйнтай хиллэх болноо.