ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 18 /AFP/. Саудын Арабын нийслэл Эр-Риядад Оросын төлөөлөгчидтэй хийх уулзалтыг Украины асуудлаарх хэлэлцээний эхлэл биш, харин Ерөнхийлөгч Дональд Трамп, Владимир Путин нарын утсаар ярьсан ярианы үргэлжлэл гэж АНУ-ын засаг захиргаа үзэж байгаа тухай Төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн дарга Тэмми Брюс даваа гарагт мэдэгдэв.
ОХУ-ын төлөөлөгчдийн гишүүн, Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков өмнө нь мөн ийм утгатай мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр хэлэхдээ, Саудын Арабад Орос, Америкийн төлөөлөгчид Украины асуудлаарх хэлэлцээг хэрхэн эхлүүлэх талаар хэлэлцэнэ гэжээ. "Америкийн тал бидэнтэй хэлэлцээ хийх гол төлөөлөгчөө хараахан томилоогүй байгаа тул Украины асуудлаарх хэлэлцээг хэрхэн эхлүүлэх вэ гэдэг нь одоо гол асуудал" гэдгийг Ю.Ушаков дурдлаа.
Хоёрдугаар сарын 18-нд болох хэлэлцээнд Ю.Ушаковоос гадна ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцоно. Түүнчлэн ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мөн яриа хэлэлцээнд оролцож магадгүй гэж ТАСС агентлаг мэдээлжээ. Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолтц, Ойрх Дорнодын асуудал хариуцсан тусгай элч Стив Уиткофф нар багтах аж.
АНУ, Оросын хэлэлцээнд Украины төлөөлөгчид оролцохгүй
Саудын Арабад болох хэлэлцээнд Украины төлөөлөгчид оролцохгүй гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн байна. Өмнөх өдөр нь буюу даваа гарагт Украины засгийн газрын төлөөлөгчид В.Зеленскийн айлчлалд бэлтгэхээр Саудын Арабад ирээд байгаа юм.
Түүнчлэн Европын орнуудын төр, засгийн тэргүүн нар Украины асуудлаар байр сууриа нэгтгэхийн тулд Парист уулзсан байна. Германы Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, Европын орнууд байр сууриа ийнхүү нэгтгэсний дараа Украины хямралыг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлно гэжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл10
Шшшш,,,,зайлуулдаа,,,,савсага трампын шахалтаар “””хэлэлцээ хийнээ”””ч гэх шиг балайрах нь ,,,,одоо тэгээд бөгспутины геополитик нь уу,,,,,
Геополитик гэж юу байдгийг чи ямар ойлгох биш,ёрын холбоо биднийг тоосонгүй гэж яахаа мэдэхгүй бужигнаад,мюнхений саммитын хаалтан дээр ногооноо бид 2ыг хөсөр хаялаа гэж зохион байгуулах хэсгийн дарга нь бүр уйлж байхыг харсан уу чи,үүнийг л геополитик гэдгий м дээ,ёстой нэг уйлуулна гэдэг нь болсон доо,трамп путиныг шахсан юм биш,анусын өгсөн "тусламжийн" мөнгийг буцааж авахгүй бол бид тэнэгээ харуулна,заавал буцааж төлүүлэх хэрэгтэй гээд сангийн сайдаа явуулсан,тэр нь ногооноог 1 цагийн дотор гарын үсэг зур гэж шахсан,харин ногооноо гарын үсгээ зураагүй байдаг,хохолуудын асуудал ёрын холбоо,хохолын оролцоогүйгээр шийдэгдэх дээрээ тулсан,дэд еөк вэнс мюнхенд асуудал орос,хятад 2т байгаа юм биш наад ёрын холбоонд өөрт чинь байна гэж мэдэгдлээ,энэ бүхнээс өөрөө дүгнэлтээ хийнэ биз,барууныг дагах гэж савсагнаад сүйрч буй украйн хөөрхий боллоо,нато,ёрын холбоонд элсэх гэж ах дүү оросыгоо мурьсаны эцэст бүр тусгаар тогтнолдоо гай авчирлаа,хайран украйн орон яана даа
Хэн чамд ийм үлгэр ярьж өгөөв,,оркоо,,,
Фашист Путлертэй уулзаж яах гэсэн юм
Яахавдээ,,,тэнэг нь л тэршдээ,,,,”””хөндлөнгөөс оролцвол ална шүү””””гээд л хуцаад байсан,,,хөндлөнгөөс оролцох нь битгий хэл “””хэлэлцээр хий чи””гээд л савсага трампд загнуулаад,,,аргаан барцын,,,тэнэг иван,,,,
Европынхон эрүүл бус сэтгэх юм ? Тэд хэлэлцээрт орох эрх бхгүй шүү дээ ?
Хэн чамд тэгж хэлээв,,,
америк чинь галзуучуудын улс юм биш үү ийм ерөнхийлөгч сонгож байхыг бодоход ардчиллын аврагч хамгаалагч биш дарангуйлагчдын хамгаалагч гүрэн болчих гэж энэ америк
Ногоон Путин 2ыг шахаж чадах хүн хэрэгтэй тэр нь трамп
Бөгспутин чинь украинд ясаа тараалгуулваа,,,,тиймээ,,,,гях,,,гяхх,, гяхх,,,,