“Энэ кино өдөр бүр шинэ дээд амжилт тогтоож байна”, “Бяцхан Хятад хүү түүхийг дахин бичиж байна”, “Энэ кино дэлхийн хүүхэлдэйн киноны ирээдүйг бүтээж байна”... Сүүлийн өдрүүдэд Хятадын “Не Жа 2” хүүхэлдэйн кино дэлхий дахинд гарч эхлэхийн хирээр, Хятадын эртний үлгэр домгийн түүхэн баатрын дүрээс сэдэвлэсэн энэ кино гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буй гол сэдвийн нэг болж байна.
Хятадын Олон Улсын Радио: "Хоёрдугаар сарын 17-ны орой гэхэд "Не Жа 2" хүүхэлдэйн кино нь дэлхийн хэмжээнд 12 тэрбум 123 сая юанийн орлого олж, дэлхийн киноны тасалбарын орлогын түүхэнд шилдэг 9-д жагсаж, шинэ дээд амжилт тогтоосоор байна. Олон улсын олон үзэгчид, зурагнууд нь тансаг, үзэсгэлэнтэй, үйл явдал нь сэтгэл хөдөлгөм, үүнээс Хятадын эртний өнө удаан жилийн түүхтэй соёлыг мэдэрч болно хэмээн үнэлцгээж байлаа.
Сүүлийн өдрүүдэд уг кино нь АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг гадаадын зах зээлд 90 гаруй хувийн үзэгчтэй байна. Олон улсад нэр хүндтэй кино, телевизийн үнэлгээний вэб сайтаас 8.3 оноо авчээ.
Тэгвэл "Не Жа 2" хүүхэлдэйн кино яагаад дэлхий нийтийн сайн үнэлгээг хүлээж байгаа бэ?
Түүхийн өнцгөөс авч үзвэл, "Не Жа 2" хүүхэлдэйн кино нь үлгэр домгийн сонгодог дүрийг орчин үеийн болгож, ялагдашгүй баатрын дүр төрхийг харуулсан болохоор дэлхий нийтээрээ хялбархан ойлгож чадсанд байгаа. Энэ кино нь "эртний домгийг шинэлэг, сэтгэл хөдөлгөм арга барилаар өгүүлсэн тул залуу үзэгчдийн сонирхолыг ихээхэн татаж, Хятадын ард түмний соёлын бахархлыг харуулж чадсан" гэж “Wall Street Journal” сонин үзэж байна. "Не Жа 2" кино алдартай болсон нь Хятадын орон нутгийн IP-ийн эрч хүчтэй байдлыг нотолж байна гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.
Найруулж бүтээхийн хувьд, уг кино нь 2000 орчим тусгай эффектийн зураг авалт, 10,000 гаруй тусгай эффектийн элементүүдийг багтааж, 5 жилийн хөдөлмөр зарцуулсан бөгөөд Хятадын анимэйшн техникийн ололт амжилт нь салбарынхныг гайхшруулсан юм. Гадаадын олон интернэт хэрэглэгчид "Киноны үйл хөдлөл болон дүрсний эффектүүд нь ёстой гайхалтай" хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв. "Не Жа 2" кино нь Хятадын кино урлаг барууны кино компаниудад найдсан биш, харин өөрсдийн түүхээ ярьж байгааг нотолж байна гэж Нью Йорк Таймс сонинд бичжээ.
Үүний зэрэгцээ, тус кинонд үзүүлсэн гэр бүлийн хайр, нөхөрлөл, эх орноо хамгаалах баатарлаг эр зориг нь хүн төрөлхтний нийтлэг хайр сэтгэлтэй нийцэж, олон орны үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байна. Киног үзсэнийхээ дараа Оскарын хүүхэлдэйн киноны шүүгчид Шейла Софиан болон Алан Эрасофф нар уг кинонд олон сэтгэл хөдөлгөм үйл явдлуудыг агуулж, гүн ухааны сэтгэлгээг шингээсэн байна. Тэд өөрсдийн гүн гүнзгий хайр сэтгэл, үнэт зүйлсээ илэрхийлж чадсан байна гэж үнэлжээ. Энэ нь хүний хайр сэтгэл харилцан уялдаатай байдаг бөгөөд үндэсний хил хязгаар, соёлын ялгааг эвдэж, харилцан ойлголцол, харилцаа холбоог бий болгоход тусалдаг болохыг харуулж байна.
Энэ он бол Хятадын кино урлаг үүсч хөгжсөний 120 жил, дэлхийн кино урлаг үүсч хөгжсөний 130 жилийн ой тохиож байна. "Не Жа" хүүхэлдэйн кино эх орноосоо гарч гадаад орнуудын үзэгчидтэй золгож байна. Энэ нь Хятадын уламжлалт шилдэг соёлыг дэлхий дахинд харуулаад зогсохгүй, адил бус соёл иргэншлийн солилцооны шинэ гүүрийг байгуулж байна. Америкийн ахлах сургуулийн сурагч Хантер Або хэлэхдээ, "Не Жа 2" кино нь америкчуудын Хятадын талаарх үзэл бодлыг өөрчилсөн төдийгүй, бидэнд ч цоо шинэ Хятадын дүр төрхийг олж харах боломжийг олголоо. Хятадад олон сайн кино гарч ирэхийн хэрээр дэлхий дахин бодит, иж бүрэн өргөн цар хүрээтэй Хятад улсыг илүү тодорхой ойлгохыг найдаж байна" гэжээ.
Г.Бямба
Лхагва - 04 сарын 22,
2026
Сэтгэгдэл0