"Нэжа-2" "Мөрдөгч Хятадын хотхоноор 1900" зэрэг Хятадын олон кино олон улсын дэлгэцээр гарч буйтай зэрэгцэн, хоёрдугаар сарын 17-нд Хятадын үндэсний киноны газар, Хятадын төв радио телевиз голлон зохион байгуулж, Глобал телевизийн төв, Киноны сувгийн хариуцаж хийсэн "Киног дагаж Хятадаар аялаарай" арга хэмжээний нээлт Бээжин дэх Хятадын киноны музейд боллоо. Хятадын төв радио телевизийн дэд захирал Шин Бо, Глобал телевизийн төвийн ерөнхий редактор Фан Юн нар арга хэмжээнд оролцов.
Энэ арга хэмжээ нь голчлон Хятад улсын киног олон улсад түгээх, үзүүлэх, гадаадад Хятадын кино наадам зохион байгуулах, "кино + аялал жуулчлал"-ыг өргөнөөр сурталчилж, олон улсын кино сонирхогчдод Хятад улсын тухай ойлголтыг нэмэгдүүлж, Хятад улсад ирэх жуулчлахад тус дөхөм үзүүлэх зорилготой гэнэ.
Г.Бямба
Лхагва - 04 сарын 22,
2026
Сэтгэгдэл0